Үс засуулахад тохиромжгүй /2015.11.28/

zurhai

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 18. Санчир гараг. эрцгий охин одтой, 5 шар мэнгэтэй, шар бич өдөр.

Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр хууртагдах, хуурамч амлалт, муу хар хүч нөлөөлөх өдөр. Нэмэгдэж буй амьдралын эрч хүч нь таны эсрэг эргэж болно. Апдаа ба үл ойлголцолд хүргэж, эдгээр нь ноцтой асуудал, таагүй зүйлсийн үндэс болно. Хувийн амьдралд азгүйтэл гарч болно, төлөвлөгөө нурах, хүлээлт найдвар талаар болох гэх мэт. Ойр дотны хүнтэйгээ харилцах харилцаа тасарч, та түүнээс явна. Зүүд нь зөнч ба цаашдын хувь заяанд нөлөөлнө.


Үхэр (4/20-5/20)

Таагүй өдөр. Итгэх шаардлагагүй ажлын хамтрагчаа анхааралтай ажиглах шаардлага тулгарна. Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашиггүй байх бололтой. Юу ч байсан бодлогогүй, яарсан шийдвэр гаргахгүй байж, өөрийгөө удирдахыг хичээ. Өөрийн тогтвортой байдлыг хамгаалахаар зарим нэг оролдлогыг хийх бололтой.


Хамтатгах (5/21-6/21)

Бүтээж туурвих идэвхи дээшлэх өдөр бөгөөд энэ нь мэргэжлийн ажил төрөл, тушаал дэвших, найз нөхдийн харилцааг дээшлүүлэхэд гол нөлөө үзүүлнэ. Өөрийн авъяас билэг болон ур чадварыг дурын ажил хэргийг бүтээхэд ашиглаарай, та гайхамшигтай үр дүнг хүртэх болно. Ямар нэгэн ер бусын зүйлийг бүтээж бий болгох боломж танд нээлттэй байна. Таны хувийн амьдралд аз завшаан тохиох магадлал байгаа тул боломжийг бүү алдаарай. Шинээр улаан өнгөтэй хувцас авахгүй байвал зохилтой.


 Мэлхий  (6/22-7/22)

Эрч хүчээ нөөцлөх хэрэгтэй. Өдрийн эхний хагаст гэр орны асуудлууд таныг тамирдуулж, хамаг цаг хугацаа, хүч тамирыг шавхах бололтой. Ирээдүйтэй гэж үзэж байсан төсөл төлөвлөгөө шалгалтанд орж муу үнэлэлт дүгнэлт авах нь ээ. Тэнцвэрт байдлаас гарч хүсэж мөрөөдөж байснаа бодит үнэнтэй хутгаж хямралд орох болохыг од гарагс анхааруулж байна.


Арслан (7/23-8/22)

Мэдрэлийн систем доголдож магадгүй. Хэт их ачаалалтай ажилласанаас иймэрхүү төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал байгаа бөгөөд ажил амралт хоёроо зохицуулах хэрэгтэйг сануулж байна. Өнөөдөр та саунд юмуу бассейнд орж болох тул үүнийг эргэцүүлэн бодоорой. Тэнцвэрт байдлаас гарч хүсэж мөрөөдөж байсныгаа бодит үнэнтэй хутгаж хямралд орох болохыг од гаригс анхааруулж байна.


Охин (8/23-9/22)   

Магадгүй ачаалал бүхий ажил эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хүсэлтэй байх нь биеийн байдалд муугаар нөлөөлж болно.Харин зөрүүд эсвэл хэт шулуун шударга зан нь ойр тойрныхонтой харьцах харьцаанд сөргөөр нөлөөлнө. Гэрийн ажил, ахуйн асуудлууд таны бүх цагийг авах боловч оддын таагүй байрлалаас болж таны нүсэр их зүтгэл ойрын улсуудын туслалцаа нь мэдэгдэхүйц амжилтад хүргэхгүй. Эрсдэл бүхий тоглоомоос хол бай, амжилт ирэхгүй.


Жинлүүр (9/23-10/22)

Тайвшрах, цэвэрлэх, мөргөл, уламжлалт эмчилгээний өдөр. Ганцаараа байж, тулгарч буй асуудалд оюун ухаанаа төвлөрүүлэхэд таатай өдөр. Урдаа тавьсан даалгаврыг биелүүлэхэд тайван, тэвчээр, эрүүл тооцоотой байх хэрэгтэй. Шургуу хичээнгүй байдал, дур булаам, цэцэн үг тань материаллаг байдлыг сайжруулна. Ажил, олон хүн цугларсан газар, зах, галт тэрэгний буудал, дэлгүүр гэх мэт газруудад байхад таагүй зүйлс авчирна.


Хилэнц (10/23-11/21)   

Сансрын энерги авах өдөр. Оюун ухааны чадамж өндөр мөн аливаа зүйлд идэвхи санаачлагатай байна. Од гараг танд туслах болно. Хүчирхэг үйл явдал таны хувийн амьдралд орж ирэх болно. Болж буй нөхцөл байдалд ухаантай хандаж алдаа гаргахаас сэргийл.


Нум (11/22-12/21)

 Таны гэрийхэнтэйгээ харьцах харилцаа тогтвортой болж, харилцан сэтгэл ханамжтай байх болно. Гэр орны ажил гарч ирнэ. Гол нь дотоод тэнцвэрийг, өөрийн хүчинд найдах итгэлийг хадгалах хэрэггэй. Эрүүл мэнддээ анхаар. Хүнтэй танилцах боломжоос татгалз. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй бүү ханд. Ойр дотны хүмүүстэйгээ бүү илэн далангүй бай. Магадгүй худал хуурмаг зөвлөгөө эсвэл таагүй хүн таны бодол санааг ашиглан өдөөн хатгалга хийнэ.


Матар (12/22-1/19)

Энэ өдөрт ахмад хүмүүсийн зүгээс өгөх сайн санааны зөвлөгөөг чихнийхээ хажуугаар өнгөрөөх дутагдлаас болж алдаж хохирол амсаж мэдэх бололтой. Таны хувьд ахмад настнууд танаас ухаантай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг ч энэ нь үнэний хувьтай тул хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Та хэдийгээр хоолойгоор давсан их ажилтай завгүй байгаа боловч тэдэнд аль болохоор цаг зав гаргаж анхаарал тавихыг хичээгээрэй. Хэт ихээр зардал гаргаж болохгүй ба хуримтлуулах ажиллагааг одооноос эхлээрэй.


Хумх (1/20-2/18)   

Сэтгэл санааны байдлаас харвал энэ өдөр хангалттай ачаалалтай өнгөрнө. Мэдрэмжүүд ухааныг дийлэх бөгөөд энэ нь зөрчилдөөнд ба биеийн байдал муудахад хүргэнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцахдаа шударга бай. Та өөрийн болгоомжгүй нэг үгээрээ шударга бусаар тэднийг гомдоож болно. Түгшүүртэй байдал нэмэгдэнэ. Таныг газартайгаа ойрхон байхыг одод зөвлөж байна. Бүх гэр бүлээрээ цэцэрлэгг хүрээлэн эсвэл ой руу явж болно. Зохих хэмжээндээ романтик байх нь сайн гэдэгт анхаарлаа хандуул. Харин хамтрагчийн мэдрэмжийг тоолгүйгээр өөрийн хүссэндээ хурдан хүрэхийг хичээх юм бол таны цаашдын харилцааг муутгана.


Загас (2/19-3/20)

Хэрвээ та өмнөх өдрүүдэд гарсан асуудлуудыг амжилттайгаар шийдэж чадвал өнөөдөр, бүх төрлийн харилцаанд тааламжтай өдөр болох болно. Зүрх сэтгэлдээ та тайван амгалан байна. Гэр бүлийнхэнтэйгээ ээлжийн амралтаа өнгөрүүлэх, аль эсвэл хамт амрах талаар хэлэлцэж ярилцаарай. Аялж жуулчлахад тохиромжтой байх бөгөөд романтик уулзалт дагалдах болохыг амлаж байна. Харин өөрийнхөө шинэ харилцаа холбооны талаар ойрын төрөл төрөгсөддөө хэлж дуулгах цаг хараахан болоогүй байгааг анхаараарай.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …