Вакум цонхоо ингэж дулаалаарай

Байшингийн дулаалга мөн ямар төрлийн сууц гэдгээсээ шалтгаалан өөр өөр байна. Мэдээж барилга байгууламжаа барихаас өмнө дулаалгын материалаа зөв сонгоод анхнаасаа дулааны алдагдал багатай байшинд амьдарвал сайн хэрэг ч нэгэнт танай барилга дулааны алдагдал ихтэй бол нэмэлт дулаалга хийхээс өөр сонголт үгүй юм. Гадаа хасах хэм хүртэл хүйтэрсэн тохиолдолд барилгын гадна дуулаалага хийх бололцоо бага талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Иймд дотроосоо дулаалахаас өөр сонголт үлдэхгүй нь. Дулаан алдаж байгааг хэрхэн мэдэх вэ? Таны амьдарч байгаа байшин, орон сууцны цонх болон хаалга, хана хөлөрч байвал дулаан алдагдаж байна гэж оношилж болно.

12289738_947237018656769_3488860719276695846_nВакум цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд жийргэвч резинийг сольдог. Эсвэл цонхоо бүгдийг нь сольж сайжруулахаас өөр сонголт байхгүй гэнэ. Үүнээс гадна хамгийн энгийн байж болох нэгэн аргыг танилцуулахаар бэлдлээ. Энэ аргыг турших эсэх нь эрхэм уншигчийн шийдэх хэрэг бөгөөд Монголд ийм маягаар цонхоо дулаалсан тохиолдол байсныг харж байгаагүй учир үр дүнтэй болно гэж баттай хэлж чадахгүй юм. Гэхдээ энэ арга нь их хөрөнгө шаардсан эсвэл хохирол учруулахаар биш билээ. Ингээд тайлбартаа оръё.

12027803_947237025323435_2912677297677974701_n

Вакум цонх Монгол орны нөхцөлд 3 давхар шилтэй байх нь хамгийн зөв сонголт боловч бид санхүүгийн байдлаас шалтгаалан 2 давхар шилтэйг сонгодог нь нууц биш. Энэ тохиолдолд цонхны жийргэвч резинээр дулаан алдахаас гадна шилнээсээ дулаанаа алддаг. Магадгүй таны гэрийн дулаан хангамж хангалттай сайн бол энэ төдийлөн мэдэгдэхгүй байж болох ч угаас дулаан алдагдал ихтэй бол энэ хэсгийн дулаан алдагдлыг доорх аргаар зогсоож болох гэнэ. Ингэхдээ юуны өмнө бидний сайн мэдэх амархан хагарч, гэмтдэг эд зүйлсийг савлаж хайрцаглахад хэрэглэдэг жижиг жижиг бөмбөлөгтэй гялгар цаасыг дулаалах цонхны хэмжээтэй бэлдэх шаардлагатай юм. Бид ийм гялгар цаасын бөмбөлөгийг хагалаж зугаацах дуртай байдаг шүү дээ. Магадгүй үүнийг гадуур метрлэж зардаг ч байж мэднэ.

1.Гадаа нартай дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаас сайтар цэвэрлэх хэрэгтэй гэнэ. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа усыг хатахаас өмнө урьдчилан бэлдсэн бөмбөлөгтэй гялгар уутыг наах хэрэгтэй.

2.Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүсэж авах бөгөөд тэр хэсгийг скоч эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүйгээр амьдарч болох гэнэ. Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул өдөр гэрт орж ирэх байгалийн дулааныг бууруулахгүй тухай зөвлөсөн байна лээ. Мөн цонхыг нэлэхүйд нь энгийн гялгар цаасаар бүрж болох ч дээрх арга илүү гоёмсог харагдахаас гадна үр дүнгийн хувьд 1,5-2 хэмийн дулаан байсан гэнэ.

Эх сурвалж: Барилга.МН

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …