Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

цаг агаарын мэдээ_500x500

Малчид, ард иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.

2015 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар  үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар  13-18 градус,   Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн,Г овийн бүсийн зүүн хэсгээр 6-11 градус,  Алтайн уулархаг нутаг болон говийн бүсийн  баруун хэсгээр 1 градус хүйтнээс градус 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр.   9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны 11 дүгээр сарын 28-нөөс 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

 28-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас, 30-нд баруун болон төвийн нутгаар, 1-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 30-нд баруун, төв, говийн нутгаар, 1-нд ихэнх нутгаар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

tsag-agaar.gov.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …