Айргийг хуурайгаар худалдаалж эхэллээ

airag

Айргийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр Монгол, Казахстан, Киргиз Улсууд өрсөлдөж буй энэ үед Германд айргийг үйлдвэрийн аргаар боловсруулж худалдаалж эхэлжээ. Ингэхдээ хэрэглэхэд илүү амар болгох үүднээс нунтаг хэлбэрээр боловсруулж, зарж эхэлсэн байна. Ингэж савласан айраг илүү хямд төсөр, хэрэглэхэд хялбар бөгөөд худалдан авалт ч нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь хуурай сүүг усанд найруулан шууд хэрэглэдэг шиг л хэрэглэж болох аж. Нөгөө талаас айргийг өөрсдийнх хэмээн Монгол, Казахстан, Киргиз гурван улсаын дунд ширүүн өрсөлдөөн ид өрнөж буй энэ үед Киргиз Улс айргийг өмчилж авахад тун ойрхон байгааг эх сурвалжууд тэмдэглэсээр байгаа юм. Хэдий тийм ч айргийг Монголоос гаралтай гэдгийг нотлох олон баримт олдож байгаа гэх. Ямартай ч, шар айрагны технологи хамгийн өндөр хөгжсөн Германд Казахстаны иргэд очиж айргийг ингэж хуурайгаар үйлдвэрлэж эхэлсэн нь нэлээдгүй хэл ам дагуулж эхлэх нь гарцаагүй юм.

airag 3 airag 2 airag 1 airag 4 airag 5 airag 6 airag 7

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын …