Оросууд Турк улстай цэргийн талын бүх харилцаагаа зогсоолоо

12278934_867405123357112_6896298837467651957_nОросын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ “Бид Турктэй дайтахгүй, гэхдээ харилцаагаа үүнээс хойш анхаарна. Харин Турк Oросын бөмбөгдөгч онгоц хил зөрчсөн гэж худал мэдэгдэл хийгээд түүнийг нь НАТО судалгаагүй дэмжихээ зогсоо” гэж байна.

В.Путин бол “Энэ удаад туркууд бидний ар нуруун дээр хутга тавилаа, Тэгээд ч Туркийн Ерөнхийлөгч босогчидтой холбоотой” гэж хэлэв. Оросын Батлан xамгаалах яамны жанжин штабын дарга дэслэгч генерал Сергей Рудской:  1. Бөмбөгдөгч онгоцоо сөнөөгч онгоцоор агаарт хамгаална. 2. Мөн газраас өөрөөр хэлбэл Газар дундын тэнгист байрлаж буй Москва крейсер дээрээс пуужингийн системээр хамгаална. 3. Турктэй цэргийн талын бүх харилцаагаа зогсооно” гэж албан ёсоор мэдэгдлээ.

Оросын хэвлэл мэдээлэл болохоор Туркийн Ерөнхийлөгч босогчдод нефть залгуулдаг контрабандтай шууд холбоотой гэв. Энэхүү маргааныг зургаар баримтжуулах боломжтой дэлхийд алдартай Америкийн тагнуулын хиймэл дагуул яг тэр үед дэлхийн нөгөө талд явж байсан гэнэ.

Туркууд үйл явдлын дараах эхний өдөр оросууд агаарын хил зөрчсөн гээд нэлээд “ууртай” мэдэгдэл хийж байсан бол  одоо  асуудалд арай зөөлөн хандаж байна. Хэрэв Оросууд Турк руу чиглэсэн  аялал жуулчлалаа зогсоовол Туро улс эдийн засаг уналтанд орж хямрах болно хэмээн ихэд болгоомжилж байгаа бололтой. 

Үнэндээ Турк улсын аялал жуулчлалын  2 дахь том улс бол Орос улс байдаг гэнэ. Оросууд хүйтний улиралд ихэнхдээ ойрхоноор нь Турк улсад очиж  тэд амардаг бололтой. Турк Орос хоёр улсын өнгөрсөн жилийн худалдааны эргэлт 31.1 тэрбум доллар гэхээр хэдий хэмжээний санхүүгийн харилцаа энд үүсдэгийгтөсөөлж болно. 

Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцны нэг нисгэгч шүхрээр буухдаа алагдаж нөгөө нисгэгч 12 цагийн дараа аврагдсан ба аврах үйл ажиллагаанд оролцсон нэг нисдэг тэргийг босогчид пуужингаар харваж унагасны улмаас бас нэг орос цэрэг амь үрэгджээ. 

Дэлхий нийт тэдний үйлдлийг ажиглан харж байна.

 Ш.Баатар

Ugluu-logo

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …