“Counter Strike”-д 10 жил амьдарсан Хятад охин

donton

1999 онд бүтээгдсэн цагаасаа хойш манайхан гэлтгүй гаднынхны ихээр донтох болсон видео тоглоом бол “Counter Strike” /Контер Страйк/ билээ. Тэгвэл саяхан Хятадад цагдаа нар 2005 онд сураггүй болсон охиныг “PC тоглоом”-ын газраас олж шуугиан тарьлаа. Хайртай ганц охиноо бүтэн 10 жил хайж, цөхрөнгөө барсан эцэг эхэд /нэг хүүхдийн бодлогоос улбаалж ганцхан хүүхэдтэй/ нь цагдаа нар охиныг нь хүлээлгэн өгөхдөө “PC тоглоом”-ын архаг донтон гэдгийг нь онцлоод “Counter Strike”-д 10 жил “амьдарсан”-ыг нь мөн дуулгажээ.

counter-strike-condition-zero-09-700x393

Сяо Юн /Xiao Yun/ хэмээх уг охиныг энэ сарын 20-нд Жэцзян мужийн нэгэн интернэт кафед цагдаа нар өглөөгүүр шалгалт хийх үеэрээ олсон бөгөөд 2005 онд 14 настайдаа сураггүй болсон болсон болохыг тогтоожээ. Түүнчлэн охин хуурамч бичиг баримт ашигласан бөгөөд цагдаа нарыг бичиг баримтаа гэхэд уг хуурамч бичиг баримтаа үзүүлсэн аж. Тэгээд эцэст нь охиныг энэ интернэт кафед бүтэн 10 жил амьдарсан болохыг тогтоосон байна. Сяо Юн охин “Counter Strike”-аас гадна үүнтэй төстэй, Хятадад нэлээд газар авсан “CrossFire” хэмээх буудалцаантай тоглоомд мөн донтсон байсан агаад өнгөрсөн 10 жилийн амьдралаа энэ хоёр тоглоомонд зориулжээ. Түүнчлэн Сяо Юн энэ интернэт кафед кассчин хийж цалинждаг байсан бөгөөд тэндээ хоноглодог байжээ. Цагдаа нар Сяо Юн охиныг 1000 юаниар торгосон агаад охины ээж Сао Ён өнгөрсөн 10 жилийн хугацаанд охиныгоо залгах байх гээд утасныхаа дугаарыг ерөөсөө өөрчлөөгүй гэж хэлжээ. Сонирхуулахад, Хятадад иймэрхүү хэрэг гарч байсан ч Сяо Юн охин “PС тоглоом”-ын газарт хамгийн удаан амьдарсан хүнээр нэрлэгджээ.  Үүнээс өмнө буюу 2013 оны хавар “PС тоглоом”-ын газарт зургаан жил амьдарсан залууг илрүүлж байжээ. Тухайн үед мань залуу шүршүүрт орохоор л “PС тоглоом”-ы газраасаа гардаг байснаа сэтгүүлчдэд хэлсэн юм. Түүнчлэн мань эр интернэтээр тоглоом тоглож тэндээсээ янз бүрийн бодит бус мөнгө, бараатай болж түүнийгээ жинхэнэ мөнгө болгож өөрийгөө санхүүжүүлдэг байсан юм.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …