“Галын дөл өөдөө” ёслол боллоо

“Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” ХХК засварласныг ашиглалтанд хүлээн авч, ажилчдад түлхүүрийг гардуулан өглөө. Орон сууцтай болохыг хүссэн ажилчдын өргөдлийг үндэслэн ажилласан жил, ажлын нөхцөл, амьдралын түвшнээр нь ангилан компанийн Хүний нөөцийн хэлтэс, Хуулийн хэлтэс, Хувьчлагдаагүй орон сууцны хэсгээс томилогдсон ажлын хэсэг шийдвэр гаргасан байна. Орон сууцны түлхүүр гардан авсан ажилчид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах хугацаандаа, өөрийн гэсэн орон сууцтай болох хүртлээ энэ байранд амьдрах юм. “Галын дөл өөдөө” ёслолд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа энэ үеэр хэлсэн үгэндээ: “Манай компани ажилчдынхаа нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Орон сууц шинээр худалдан авахад 8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, “Москва-300”, “Залуус-600”, “Эко-400” орон сууцны хорооллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, үйлдвэрийн нөөцны орон сууцаар ажилчдаа хангаж орон сууцны асуудлыг шийдвэрлэж байна. Энэ билэгт сайн өдөр олон өрх айл, орон сууц, гэртэй болж гал голомтоо асааж байгаад баяртай байна” гэлээ.

govil-oron-suuts1

govil-oron-suuts3

govil-oron-suuts4

govil-oron-suuts5

govil-oron-suuts6

govil-oron-suuts7

эх сурвалж: erdenet Today.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …