Д.Эрдэнэбат гишүүн жиргээчдэд хонь гаргаж, хоол хийж өгнө

big_7c2493c6f2bde670big Сүүлийн үед сошиал сайт болох твиттер, фэйсбүүкчид цуглан уулзалт зохион байгуулах нь олширч байгаа билээ. Тэгвэл идэвхитэй жиргээчдийн нэг Д.Эрдэнэбат гишүүн хэсэг бүлэг жиргээчдийн хамтаар “Хэрлэн” голын хөвөөнд байрлах “Ноён Тур” жуулчны баазад амрах гэж байгаа гэнэ. Тэрээр жиргээчдийн уулзалтыг өөрөө зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй ажээ.

Мөн тэрээр эл уулзалтаараа жиргээчдэд өөрийн гараар хонь гаргаж, хорхог-хуушуур хийж өгөх сурагтай. Д.Эрдэнэбат гишүүн амралтынхаа тухай “Хорхогтой, хуушууртай, хөгжимтэй, хөгжилтэй уулзалт болно шүү” хэмээн жиргэж байна.

Г.Сонор ugluu.mn

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. irgen says

    zawaan uls tur hiideg hyn , hool n bas zawaan l baij taarna doo. iamar hor hiih gej baihaa bol

Comments are closed.