Веб сайтын сэтгүүлчдийг чадавхжуулах онлайн сургалт болно

download“Залуу сэтгүүлчдийн сүлжээ” фэйсбүүк группийн админуудын санаачлагаар Веб сайтын сэтгүүлчдийг чадавхжуулах онлайн сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Сургалтын  ЗОРИЛГО: 
“МуЛинБлог онлайн Сэтгүүл зүйн сургууль” нь вебийн бичлэг, зурган аудио мэдээ, гар утсаар аудио болон видео мэдээ, дижитал өгүүлэл хийх ур чадваруудыг олгох онлайн сургалт явуулдаг. Уг хичээл танд яаж мэдээ болон эх бичихийг заахгүй. Харин онлайн уншигчдад зориулан бичих хэв маяг болон бэлэн болсон текстээ уншихад хялбар, ойлгомжтой болгох, бас олон нийтэд хүртээмжтэй байлгахын тулд мэргэжлийн хүмүүсийн хэрэглэдэг гол арга, техникүүдийг эзэмшүүлэхэд чиглэсэн болно.

Сургалтын  ЯВЦ:
• – Хичээл 4 долоо хоног үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр лекц, унших материал, бүлгийн хэлэлцүүлэг, гэрийн даалгавар өгч тест авна.
• – Хичээлд хамрагдахад тусгай ном эсвэл программ суулгах шаардлагагүй. Хамгийн чухал нь интернет тань найдвартай, тасалдахгүй байх хэрэгтэй.

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 
– Вебсайтад ажилладаг байх
– Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
– Суралцах, хөгжих хүсэл эрмэлзлэлтэй байх

ЭХНИЙ ДОЛОО ХОНОГ: Вебсайт хэвлэлийн бичлэгээс өөр. Компьютерын дэлгэцээр уншихын онцлог . Энэ нь онлайн бичлэгт хэрхэн нөлөөлдөг тухай.

2 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Вэбсайтын уншигчдад зориулж бичих нь. Вэб бичлэгийн загварууд.

3 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Вэбсайтын бичлэгт гарчиг өгөх тухай

4 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Бичсэн нийтлэлийг тань хүмүүс хайлтын системээр яаж хурдан олж болох вэ?

ЖИЧ: ХИЧЭЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Хичээлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 11-р сарын 24-ны 18.00 цагт Улаан загалмай нийгэмлэгийн баруун талд байрлах “Шинэ гэр” цэцэрлэгийн байранд болно.
БҮРТГЭЛ: 11  сарын 24-ны 17:00  цаг хүртэл

Лавлах дугаар: 9990 -9832

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 …