Солонгос дууг хуулж дуулсан оролцогч шүүгчдийг “бишрүүлжээ”

00011Дэлхийн хэмжээний шоуг Монголд хэрэгжүүлж  байгаа  Mongol HD телевизийн төсөл болох “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийг  Монголчууд ням гарагийн үдэш цэнхэр дэлгэцийнхээ өмнө сууж үздэг болоод багагүй хугацаа өнгөрч байна.  Ямартай ч  ням гарагийн үдэш Монголчуудын анхаарлыг юу юунаас илүү татах болсон энэ шоу нэвтрүүлгийн талаар үзэгчид өөр өөр байр суурьтай байгаа нь ажиглагддаг. Зарим хүмүүс улс төрийн бужигнаан,  нийгмийн сөрөг уур амьсгалаас хол хөндий ганц үздэг нэвтрүүлэг гэж байхад нөгөө хэсэг нь  ард иргэдийг энэ мэтийн шоу цэнгээнд анхаарлаа хандуулж байх хооронд  улс орны хэмжээний том асуудлыг улстөрчид “чимээгүйхэн” хэрэгжүүлээд авах “сөрөг” нөлөөтэй гэж хэлэх юм билээ.

“Авъяаслаг Монголчууд”  нэвтрүүлгийн эхний дугаарууд хэн бүхэнд ойлгомжтой, шүүгчдийн олонхийн саналаар  оролцогчдыг тэнцэнэ, тэнцэхгүй  гэж ялгаж байсан. Үзэгчдийн ойлгож байснаар бол  бүх тэнцсэн оролцогчид дараагийн шатанд өрсөлдөх юм  байна гэж бодож байтал гэнэтхэн  100 гаруй тэнцсэн оролцогчоос шууд 32 оролцогчийн зургийг харж шүүгчдийн шийдвэрээр “дахин тэнцүүлэх” болсон. Ингэх болсон шалтгаан нь дэлхийн хэмжээний тус шоуны албан ёсны сценаритай  холбоотой гэж тайлбарласан. Үүний үр дүнд анх тэнцээд, дараагийн шатанд өрсөлдөнө гэж бодож байсан 70 гаруй оролцогчийн хүсэл эрмэлзлэл талаар болсон байдаг. Ийм нөхцөл байдлыг харсан үзэгчид анхнаасаа 32 хүний л шалгаруулахгүй, яах гэж  олон хүнд тэнцсэн гэж хэлж, хий хоосон итгэл найдвар үлдээсэн юм вэ гэж зохион байгуулагчдыг шүүмжилсэн.

Энэ асуудал тэгсгээд  намжиж байтал өчигдрийн нэвтрүүлгийн үеэр оролцогч О.Баярсайханыг дэмжсэн шүүгч, хөтлөгчдийн “элийрэл, мэлмэрэл” олныг гайхашруулав.

Оролцогч О.Баясайханы хувьд  дэлхийн олон сая хүнийг уйлуулсан Солонгос залуугийн дууны аян дээр үгийг нь багахан найруулж  монголоор орчуулан дуулсан нь ийнхүү хөтлөгч, шүүгчдийг “алмайруулав”. Тэр бүү хэл хөтлөгчдийн зарим нь оролцогчоос эл дууны үг, аяыг чи өөрөө зохиосон уу гэж асууж  “тэнэгтэв”.00012 00013

Уг нь Солонгос залуугийн  дээрх дуу өнгөрсөн 9, 10-р сард Монголын сайтууд болон фэйсвүүкээр нэлээд тарсан. Харин “Авъяаслаг Монголчууд”  шоуны хөтлөгчид болон шүүгчид фэйсвүүкээс нэлээд хол хөндий байдаг хүмүүс юм гэж дүгнэж болохоор. Эс бөгөөс энэ солонгос  дууг монголчлон дуулсны нь төлөө оролцогч О.Баярсайханыг тэгтлээ  “бишрэн шүтэхгүйсэн”.

Дэлхийн хэмжээний Монгол авъяастанд Солонгос дууг монголчлон дуулж, зарим хүмүүсийн ярьж байгаагаар “өрөвдүүлэх тактик” хэрэглэсэн оролцогч биш Монголын үндэсний урлагийн сор болсон уран нугараач охидын үзүүлбэрийг дэмжсэн бол  “нүдээ олсон” хэрэг болох байсан гэж харамссан хүмүүс сошл орон зайгаар дүүрэн байна.

Ингээд та бүхэндээ  “Авъяаслаг Монголчууд”  шоу нэвтрүүлгийн оролцогч О.Баярсайханы дуулсан дуу болон  тус дууны “эх дуу” болох Солонгос дуучны дуулсан дууг хүргэе

Ц.Мөнх
Ugluu-logo

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …