Таавар эвдсэн харцагын цолны найр болно

75466-600x306287463698201507231135Хүннү гүрний 2224, их монгол 809,  АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмаар үзэгч  бөх сонирхогчдынхоо мөн ховд нутгийнханыхаа магнай тэнийлгэж цэнгэлдэх дүүрэн үзэгчид наадамчдыг өндөлзүүлэн шуугиулж таавар эвдсэн бөх бол яахын аргагүй Ховд аймгийн Чандмань сумын харъяат “Од” группын бөх монгол улсын харцага Нямаагийн Батзаяа билээ.

Тэрээр хүчит бөхийн барилдааны тавын даваанд зүүний манлай Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаярт амлуулж, хашир туршлагатай аваргатай үнэн хүчийг үзэн барилдан давж наадамчдын уухайтай цолоо батласан. Улмаар харцага цолны даваанд өмнө жилийн наадмын түрүү удамт бөх улсын залуу арслан Н.Батсуурьт мөн л амлуулан барилдаж, залуу арсланг өвдөглүүлж 6 жилийн дараа харцага цолны босгыг алхсан.

Багаасаа цагдаа бөх болно хэмээн мөрөөдөж байсан тэрээр мөрөөдөлдөө хүрч өдгөө цагдаагийн хошууч, монгол улсын харцага цолтон болжээ. Харцага маань төрийнхөө тэргүүнээс цол тэмдгээ гардаад цэнгэлдэх тойрох агшинд үзэгч түмнээ уухайлуулж өөрөө ч баярын нулимстай алхсан нь бөхөд хайртай монгол түмэн бөх болсон өөрт нь омогшил нь байсан биз ээ. Эрхэм цолонд хүрэхдээ монголчуудыг баярлуулж чадсан тэрээр  аав ээж, ах дүү, анд нөхөд  болон бөхийн бүлийнхэнтэйгээ нэгэн үдэш дахин баяраа хуваалцаж Монгол улсын харцага цолныхоо хүндэтгэлийн хүлээн авалтыг   хийхээр өвлийн эхэн сарын шинийн 15-ны билэгт өдөр буюу  аргын тоололын 11 сарын 27-ны өдөр хийхээр  товложээ.

Б.Даваасүрэн

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …