Стефен Карри 33.7 оноог нэг тоглолтонд дунджилж байна

stephen-curry

Аваргаа хамгаалан тоглож буй “Алтан мужийн дайчид” улирал эхэлнээс хойш нэг ч хожигдоогүй байгаа аж. Тэд өрсөлдөгч бүрээ хожихдоо зуугаас дээш оноог авсан.

Мөн өнгөрсөн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” С.Карриг тоглолт бүрт хэдэн оноо авсныг сонирхуулахад “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95-аар хожиход 40 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт (о.дам), “Хьюстон Рокетс”-ийг 112:92-оор хожиход 25 оноо, 7 самбар, 6 о.дам, “Нью Орленс Плеиканс”-ийг 134:120-оор хожиход 53 оноо, 4 самбар, 9 о.дам, “Мемфис Гризлес”-ийг 119:69-өөр хожиход 30 оноо, 3 самбар, 3 о.дам, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108-аар хожиход 31 оноо, 5 самбар, 4 о.дам, “Денвер Нагеттс”-ийг 119:104-өөр хожиход 34 оноо, 7 самбар, 10 о.дам, “Сакраменто Кингз”-ийг 103:94-өөр хожиход 24 оноо, 6 самбар, 3 о.дам, “Детройт Пистонс”-ийг 109:95-аар хожиход 22 оноо, 5 самбар, 5 о.дам, “Мемфис Гризлес”-ийг 100:84-өөр хожиход 28 оноо, 5 самбар, 5 о.дам, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116-гаар хожиход 46 оноо, 5 самбар, 4 о.дам, “Бруклин Нэтс”-ийг 107:99-өөр хожиход 34 оноо, 3 самбар, 6 о.дам, “Торонто Рэпторс”-ийг 115:110-аар хожиход 37 оноо, 2 самбар, 9 о.дамжуулалт гүйцэтгэсэн юм.

Ингэсээр С.Карри энэ улиралд нэг тоглолтонд 33.7 оноо, 4.8 самбар, 5.9 оновчтой дамжуулалт, 2.4 бөмбөг таслалт дунджилж байгаа аж.

Ирээдүйн алдрын танхимын гишүүн, бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор нэрлэгдэх С.Карри 1988 оны гуравдугаар сарын 14-нд Охио хотын Акрон хотод төрсөн. 2009 оны драфтын эхний бүсийн долоо дахь сонголтоор “Голден Стэйт Уорерз” багт ирж, түүнээс хойш 2015 онд аваргын бөгж, 2014-2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, 2014, 2015 оны Бүх оддын тоглолтын гишүүн, 2015 оны Бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн аварга, 2014 онд бүх NBA-ийн хоёрдугаар баг, 2015 онд нэгдүгээр багт нэрлэгдсэн.

Мөн холын зайн шидэлтийн төрөлд дээд амжилт тогтоосон бөгөөд өнгөрсөн улиралд хамгийн олон удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосон юм. Тэрээр АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн бүрэлдэхүүнд “Турк 2010”, “Испани 2014” дэлхийн аваргын тэмцээнд түрүүлжээ.

Санал болгох мэдээ

Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад …