“Их нуур” компанийн үйл ажиллагааг зогсоожээ

setguul zui iiii Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт химийн үйлдвэрлэл явуулж байсан “Их нуур” компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.

 Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж, 13-р хорооллын шинэ гүүрний баруун урд байрлах хувийн байшинд химийн үйлдвэрлэл явуулж байна. Хотын А зэрэглэлийн бүсэд ийм үйлдвэрлэл явуулж болно гэж үү. Үнэр танар ихтэй, амьдрах орчинд нөлөөлж байна” гэх дуудлагын дагуу МХЕГ-ын байцаагчид шалгалт хийсэн байна.

 Ингээд “Их нуур” компанид 32-06-357/227 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 32-06-357/95 тоот актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …