Оюутны 70 мянгыг ингэж олгоно

82136

Хэчнээн сайхан үйл бүтээлээ ч тэр нь байнгын бус хэсэг хугацааных бол тэгсхийгээд л мартагдана. Тиймдээ ч аливаа юм тууштай, тогтвортой байхаараа илүү нэр хүндтэй, үр өгөөжтэй байдаг болов уу. Үүний нэг жишээ нь, “оюутны 70 мянга” бөгөөд анхнаасаа тууштай олгож чадахгүй байсан юм бол санаачлах хэрэгггүй байсан юм гэж санаашрах оюутнууд Засгийн газраас 70 мянгаа нэхэж суулт хүртэл зарласан. Тэгвэл эдийн засгийн хямралын улмаас улсын төсвөөс 100 тэрбум гаруй төгрөг төсөвлөн зарцуулдаг оюутны 70 мянгыг өгч чадахгүй болсон Засгийн газар улиралаар нь олгоно хэмээн багагүй цаг хожсоны эцэст сонгуулиас өмнө өгөх нь зүйтэй хэмээж ингэхдээ мөнгөгүй улмаас арга буюу “Оюутны 70 мянга олгох журам”-д өөрчлдөлт оруулжээ.  Тодруулбал, сурлагын голч дүнгээр 70 мянган төгрөгийг олгохоор шийджээ. Ингэхдээ

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ

-Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй,

-Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй,

-Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж зааж,

УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГТ

-50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш,

-75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

Э.Төгс

Ugluu-logo

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. ариунтунгалаг says

    Энэ үнэн юм уу?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.