Т.Баясгалан: ”Houston-ээс илүү нэр хүндтэйгээр үхнэ”

baysaa

Оюутан цагтаа автобусны мөнгөгүй хэмээн хаа нэг алхаж явсан дуучин Т.Баясгалан оюутны ширээнээс холдож овоо хэдэн дуутай болмогцоо “Би монголын хамгийн баян эмэгтэй дуучин болно” хэмээн ам гарсан гэдэг. Ашдын бэлгээс  амны бэлгэ гэгчээр үнэхээр ч нэгэн цаг үед С.Жавхлан, Т.Баясгалангүй юм байхаа больж, моданд орсон билээ. Сумоч, УИХ-ын гишүүн Д.Батбаяртай сууснаар түүний “хамгийн баян” гэх мөрөөдөл нь биелсэн гэхэд болно.

Атаархсан нэгний үг үү аль эсвэл дуучин бүсгүй ам алдчихсан уу түүний тухай “Хамгийн баян” болох мөрөөдөл нь биелмэгц гадаадын ододтой “өрсөлдөн” бүр Britney Spears-тэй барьцан  “Би чамаас илүү дэлхийд алдартай болно доо” хэмээн үглэн суусан гэх онигоо маягийн юм нэг хэсэг хэвлэлээр тарж байсан удаатай. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, болохгүй нь ч юу билээ. Өөрийгөө ирлэж чадаж байвал.

Харин саяхнаас түүний тухай бас нэгэн яриа тархах болов. Тэрээр дэлхийг гашуудуулсан алдарт од Whitney Houston-тэй ч барьцан  “Houston-ээс илүү нэр хүндтэйгээр үхнэ” хэмээн ярьсан гэх. Арай ч үгүй байлгүй гэх нэгэн байхад онигоо ч гэсэн ортой гэж сэм шивнэлдэх хүн ч бас байх аж.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …