Массачусетсын технологийн институтад суралцахад илүү хялбар болно

37b0362c6018b63e9e3f5ba132b1221e

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг, олон улсын ямар ч жагсаалтын эхний тавд байнга багтдаг АНУ-ын их сургууль болох Массачусетсын технологийн институт /Massachusetts Institute of Technology “MIT”/ нь үнэндээ технологийн салбартаа дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл уг их сургууль Монгол Улстай хамтран ажиллах аж. Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам Массачусетсын технологийн институттэй хамтран ажиллах санал тавьж, хүлээн авснаар хоёр тал энэ сарын 15-20-нд хамтраны ажиллах гэрээнд гарын зурахаар болжээ. Хоёр жилийн өмнө Монголын нэгэн өсвөр насны хүүгийн бүтээсэн бүтээл Массачусетсын технологийн институтийн төлөөлөгчдөд ихээхэн сэтгэгдэл төрүүлж, төд удалгүй “Нью-Йорк Таймс”-ын редактор Клейр Гутиеррез Улаанбаатарт зочилж, тухайн үед 15-тай байсан залуу зохион бүтээгчтэй уулзсан юм. Автомашин ирэхийг мэдэрч дохио өгдөг “Garage Siren” /Грашийн дуут дохио/ хэмээх бүтээл зохино бүтээн “Youtube”-д байршуулан Массачусетсын технологийн институтийнхний хараанд өртсөн М.Баттүшиг хэмээх хүү өдгөө Массачусетсын технологийн институтийн шилдэг оюутны нэг болсон бөгөөд “Оюутан-багш” болсон юм. Юутай ч, энэ хүүгээр Монголын хүүхэд, залуусын оюуны чадамжийг үнэлэх болсон, басхүү дэлхийн энд тэндээс гоц ухаантнуудыг эрж хайдаг, Нобелийн 81 шагналтан төрүүлэд буй Массачусетсын технологийн институт Монгол Улстай хамтарч, өшөө олон хүүхэд залуусд боломж олгохоор болжээ.

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …