Шартсан үед ямар арга хэмжээ авах вэ

shartahДотроосоо… Шараа тайлах гэж зарим хүмүүс хүчээр бөөлжих гэдэг. Энэ сайн арга биш шүү. Ингэхэд ходоодны салст гэмтэх аюултай. Хамгийн тохиромжтой арга бол идэвхжүүлсэн нүүрс ус хэрэглэх явдал юм. Эмийн санд Актавированный уголь гэсэн нэртэйгээр зарагддаг. Энэ нь биеэр бүхэлд нь тархсан хорт бодисуудыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авдаг. Уух арга тун энгийн. 1.5 гр идэвхжүүлсэн нүүрсийг аяга усанд хутгаад ууна. Өдрийн туршид мөн адил тунгаар хоёр удаа ууна.

Хольж ууж болохгүй ундаанууд

– Тоор жимс нь С витамин ихээр агуулдаг бөгөөд үүнийг идсэнээр биеийн эсэргүүцлийг сайжруулж ханиадны эсрэг, тамхичдын биенд шингэсэн никотины үр дагаварыг бууруулдаг. Учир нь тамхичин хүн эрүүл хүнээс 3 дахин илүү С витамин хэрэглэдэг.

– Пиво, жимсний архи, вино хэзээ ч хольж ууж болохгүй. Хэрвээ хольж уувал шөнө толгой маш их хүчтэй өвддөг. Үүнд 2 хоолны халбага жимсний чихэр уу. Шартсан үед 1 аяга давстай кофе уух ба түүний дараа 2 ширхэг киви жимс ба дарсан өргөст хэмх иднэ. Мөн шартсан хүнд 2 ширхэг дарсан майн загас 1 дарсан өргөст хэмх 1 зүсэм хөх тарианы талх, сайн зажилж иднэ. Ингэж архины биенээс хөөж гаргасан эрдэс давсныг нөхөж өгдөг.

– Хийжүүлсэн ус нь согтууруулах ундааны нөлөөг нэмэгдүүлдэг. Ийм учраас вино ууж байгаад пиво эсвэл вино ууж байгаад хийжүүлсэн ус ба ундаа уух нь тохиромжгүй. Хүрэн манжингийн шүүс нь биеийг хоргүйжүүлдэг. Мөн магнизм хэрэглэж бай. Өдөрт 250 гр хүрэн манжингийн шүүс уух ба самар идэх нь тослог бодисны солилцоонд эерэг нөлөөтэй ба ингэснээр элэгний ачааллыг багасгаж хоргүйжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

– Архи тамхи 2-ыг хавсарч хэрэглэх нь өмөн үү өвчнөөр өвчлөх магадлал ихсэнэ. Архи нь тамхины үйлчилгээг ямагт ихэсгэж байдаг. Энэ давхар ачаалал нь хорт хавдар тусах магадлал 20-40 дахин ихэсгэнэ.

– Хэн их согтууруулах ундаа хэрэглэнэ тэр ямар аминдэмийн дутагдалд орно. Ингэж дутагдсанаар мэдрэлийн үйл ажиллагаа муудна. Зүрх цусны эргэлтийн доголдолд орж мөн тархины үйл ажиллагаа саатах ба ходоод нь өвчтөй болно. Тийм учраас согтууруулах ундаатай болгоомжтой харьцана уу.

– Архи хэтрүүлэн уусны дараа өлөн дээрээ кофе ууж болохгүй. Харин эсрэгээр цусан дахь спиртийн хэмжээ ихсэнэ. Кофе нь хариу урвалыг маш хүчтэй дуусгадаг. Ийм учраас хүний ийм тогтворгүй цусны эргэлтээр архи кофе хамт урсах нь онцгой аюултай.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …