Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

5-luuӨнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 31. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 19. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …