Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлнэ

64d86f57-cb7e-4d78-af83-1ac54f34dde3Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг  энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барилаа.

Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгоно.

УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсан. Үүний дараагаар тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм. Ингээд Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийсэн. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохирсон.Алтны үнээс хамаарч дээрх 3 хувь өөрчлөгдөж болох бөгөөд, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх юм. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож 120 сая ам.доллараар бууруулж чадсан.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …