Өвөлд машинаа бэлдэх 10 чухал зөвлөмж

Таны болон танай гэр бүлийн авто машин өвөлд бэлэн үү? Манай сайт энэ удаад өөрөө  хийж чадах зүйлээс авахуулаад засварын газарт хандан хийлгэх өвлийн улирлын техник үйлчилгээг танд зөвлөгөө байдлаар хүргэхийг зорилоо. Та анхааралтай уншиж авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаарай.

  • trip-copyАюулгүй байдлаа хамгаалахын тулд юуны өмнө зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих хэрэгтэй. Зарим жолооч өвөл, зунгүй нэг дугуйтай явдаг нь тун буруу юм. Зуны дугуй хатуу резинтэй байдаг учраас халтираа, гулгаа үүсгэдэг. Өвлийн дугуйны резин зөөлөн, хээ нь гүн, тод байдаг. Танд гэж хэлэхэд хэзээ ч дөрвөн улирлын дугуй гэж байхгүй ба Монголчуудын хэлж заншсан өвлийн дугуй гэдгийг таа бусад дугуйнаас хэрхэн ялгах талаар бид бяцхан зөвлөгөө өгье. Өвлийн дугуйнд M+S гэсэн тэмдэглэгээ байдаг ба энэ нь /Mud and Snow/ буюу шавар, цас гэсэн утгатай тэмдэглэгээ юм.
  • 2k1776aeaeea_1Тормоз бүрэн гүйцэд, тэгшхэн, зөв барих ёстой. Тормоз тэгш бус байвал шарвах аюултай. Тиймээс засварын төв дээр очиж шалгуулах нь зүйтэй.
  • dscn2536Хөдөлгүүрээ хөлдөөхгүйн тулд зун хэрэглэж байсан тосоо өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг нь уртасгаж өгдөг.  Доорх зургаар өвөл 5w30, 5w40 ангиллын тос хийвэл сайн ба зун 10w30, 15w40 тосыг хөдөлгүүрт хийх хэрэгтэй.
  • Oil-Filter-2Тос солихтой хамт сайн чанарын тосны шүүр шинээр тавих шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Мөн тосны төвшинг 7 хоногтоо нэг удаа тогтмол шалгаж байх хэрэгтэй. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг. Моторын тосны хэмжүүр /oil gauge/ нь ихэвчлэн шар өнгөтэй байдаг.
  • Engine006Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.
  • car-spark-plug-isolated-on-whiteБензин хөдөлгүүртэй автомашинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга. Харин дизель хөдөлгүүртэй автомашины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон эсвэл дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.
  • Engine_coolantХөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүрийг хэт халсан үед хөргөх, мөн хөлдөөхгүй байх гол үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой гэдгийг мартаж болохгүй. Хөргөлтийн шингэнийг автомашиндаа хийхдээ устай хольдог, хольдоггүйг сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ заавал устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хийвэл таны хөргөлтийн шингэн ердөө -13 градуст л хөлддөг уршигтай. Тиймээс устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн санах хэрэгтэй. Дээрээс нь хөргөлтийн шингэний хойно байрлах заавартай зайлшгүй танилцаарай.
  • dashboardАвтомашинаа асаагаад хөдлөхийн өмнө усны температурын заалт өстөл 3-5 минут асаалттай нь хүлээгээрэй. Энэ нь хөдөлгүүрийн болон кропний ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг уртасгадаг.
  • Хэрэв та автомашинаа өвлийн хүйтэнд гадаа олон цагаар орхидог бол 1-2 цаг тутамд 2-3 минут асааж байхыг хичээгээрэй. Эс тэгвээс машин тань асахгүй, хүндрэл учирна.
  • Эцэст нь хэлэхэд миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд машинаа ил зогсоолд хонуулах эсвэл олон цагаар зогсоохоос зайлсхийж байхыг зөвлөе.

car-snow

 

 

Эх сурвалж: www.okta.mn

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. nasaa says

    heregtei medeelel bna

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.