Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү

12182273_845440012243240_1833778156_n2009 онд Халхголд  солонгосуудад газар өгсөн  гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын Хансолмо гэх  компанид 30 мян. га газар өгсөн гэдэг.

Хансолмо ХХК нь 2009 оны 4 сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ  газрыг сумын засаг даргын  А-36  тоот захирамжаар  2011 онд буцаан авсан байдаг. Ингээд  тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж  Монгол Улсын Үйзэн тал ХХК-д  14 мян.га, Цог-Октаэдр ХХК-д 6,9 мян.га , Ашдын нөхөр ХХК-д 4.8 мян.га-г  тус тус олгосон байдаг юм байна.

Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 63.1.15-т “энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх.”,  хэрэв иргэн аж ахуйн нэгж бол 61.1.7-т “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;” хэмээн тус тус заажээ.  Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм.  Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм.

Ugluu-logo20157

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. mongol says

    mongolchuudad tarialangiin gazar oldohgui bhad yun solongosuud ve gazar ogson erguu dagziig shorond hiivel taarna hyamdhan hudaldagdaa l biz

  2. Anonymous says

    ИНГЭЖ БОЛОХГҮЙ.ЭЛБЭГДОРЖИЙН СОНГУУЛЬД СОЛОНГОСООС АВСАН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨСӨНД ДОРНОТЫН ГАЗАР НУТГИЙГ ӨГЧ БАЙНА ГЭХ ЮМ.

  3. oko says

    arai bishee.mal
    aj ahuigaa hogjuulei ee

  4. монголчууд says

    Элбэгдорж пиздак ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Солонгосуудаас мөнгө аваад хариуд нь Монгол улсын газар нутгийг зарж идсэн нь тодорхой ш дээ.

  5. Anonymous says

    huuli bus yum bol bulaagad avchihgui yu. ugaas huuli bus yum huchinguishdee

Reply To mongol
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.