Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна

4dde9ba935faab13original Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

 Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

       Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи                                     салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

                                                                         агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 0 градус орчим байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …