Энэтхэгт дотуур хувцас сурталчлахыг хоригложээ

images Энэтхэгийн Мумбай хотод олон нийтийн газрууд дахь эрэгтэй, эмэгтэй дотуур хувцасны бүх төрлийн сурталчилгааны хэлбэрийг хоригложээ.

Тодруулбал, Дэлгүүрүүд гудамж руу харсан шилэн хоргонд дотуур хувцас байрлуулахгүй байх, гудамж талбай дахь зар сурталчилгааны самбаруудааар сурталчлахыг хориглосон байна. Хотын захиргаанаас эл шийдвэрийг гаргах болсноо “Ойр ойрхон гарч буй хүчирхийллийн хэргийн сэдлийг эдгээр гудамж талбайд буй эротик дүрслэлтэй сурталчилгаанууд төрүүлж байгаатай холбоотой” гэжээ. Мөн өсвөр насны хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлэхээс сэргийлсэн гэсэн байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …