Зарим хорих ангиудын үйл ажиллагаатай танилцлаа

221Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан  2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 405-р анги /гяндан/, Цагдан хорих 461-р ангид тус тус ажиллаж шалган нэвтрүүлэх байр, эмнэлэг болон сэжигтэн, яллагдагч, ялтныг хорих өрөөний нөхцөл байдал, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хоригдогчдын эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ ямар түвшинд байгаатай биечлэн танилцлаа.

Тэрээр танилцах ажиллагааны явцад холбогдох хууль тогтоомжиийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж санал гаргах, хуулиар тогтоосон журмын дагуу хоригдогч болон ялтны эрх үүргийг хангуулах, мөрдөн байцаалтын шатанд  сэжигтэн, яллагдагчийг өөр орон нутгийн цагдан хорих байранд шилжүүлэн хорьж байгааг судалж цаашид зогсоох хүртэл арга хэмжээ авах, өлсгөлөн зарлахтай холбоотой тусгайлсан журмыг боловсруулах, цагдан хорих үйл ажиллагааны талаар шүүхтэй хамтран зарим асуудлыг шийдвэрлэх , хүний эрхийг дээдлэх, албан хаагчдын эрхийг хамгаалахад санаачлага гарган ажиллах шаардлагтай талаар холбогдох албан тушаалтанд үүрэг өгч биелэлтийг эргэн танилцуулахыг даалгалаа.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагалдан Улс,  Нийслэл, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлагууд хамт явлаа.

789 33 55-300x200 77 99 113 123 147 256 456

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …