Улсын начин Б.Одхүү 5,1 жил хорих ялаар шийтгүүллээ

527-1357783518kiwi-middle Улсын начин Б.Одхүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд 5,1 жил чанга дэглэмтэй ангид хоригдох ял оноожээ.

Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар ял оноосон бөгөөд шүүх хурлыг ерөнхий шүүгч Ч.Цогтзандан даргалаж, улсын яллагчаар Б.Ууганбаяр ажилласан байна.

Хэргийг эргэн сануулахад, улсын начин Б.Одхүү 2012 оны 12-р сард Хан-Уул дүүрэгт байрлах “Гарден” зоогийн газрын ариун цэврийн өрөөнд улсын заан Ц.Баярсайханыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан билээ.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …