Гүйлт жирэмсний үеийг амар болгоно

d6fddb99a5aaf1a9greatӨвдөлт багатай жирэмсний үеийг хүсэгч эмэгтэйчүүд хүүхэд олохоосоо өмнө спортоор хичээллэж эхлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тогтоов. Өндөр ачаалал шаарддаг гүйлт, бөмбөгтэй спорт, аэробик зэрэг нь таазанд үүсэх өвдөлтөөс сэргийлж, хамгийн их ашиг тусыг өгдөг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 20 хувь нь тааз орчимдоо өвдөлтийг амсдаг билээ. Хүүхэд олохоосоо өмнө долоо хоногт 3-5 удаа биеийн ачааллыг амсаж байвал бие давхар болсон үедээ тааз орчмоор мэдрэгдэх өвдөлтийг бараг үзэхгүй гэсэн үг юм.

Тухайн тээгч эхийн бие махбод ургийн хөгжилд дасан зохицож байх үед таазны өвдөлтүүд эхэлдэг билээ. Заримдаа энэ өвдөлт маш хүчтэй байх тул жирэмсэн эхчүүд хөдөлж чадахгүй, урт удаан хугацаанд орон дээрээ хэвтэх хэрэгтэй болдог. Эмч нар энэ тохиолдолд физик эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг юм. Учир нь, өвчин намдаагч эм бэлдмэлүүдийг хэрэглэвэл урагт аюул тарих магадлалтай билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …