Бодит амьдарлаас сэдэвлэсэн аймшгийн кинонууд

Чихүүдэс хүрэм аймшгийн кино үзээд танд энэ үйл явдал бодит амьдрал дээр болж байсан болов уу гэх бодол төрж байсан уу? Энэ талаар нэг биш удаа бодож байсан нь лавтай. Тэгвэл уншигч танд бодит үнэн түүхээс сэдэвлэн бүтсэн хорин киног танилцуулж байна.

  1. The Exorcist

6316791

Энэхүү киног бүх цаг үеийн хамгийн шилдэг аймшгийн киноны нэг гэхэд хэн ч маргахгүй биз ээ. Киног 1949 онд чөтгөрт эзэмдүүлсэн Роланд Дое хэмээх хүүгийн амьдарлаас сэдэвлэсэн ажээ.

2. The Texas Chain Saw Massacre

5531097

Цуврал аллагын тухай энэхүү киног олон жилийн өмнө хүмүүсийн амийг хороон арьсаар нь баг хийж өмсдөг байсан алуурчин Эд Геины түүхээс сэдэвлэсэн ажээ.

3.The Silence of the Lambs

5622104

Энэхүү киног бүтэхэд Томас Харисын 1988 онд бичсэн ном, мөн амийг нь бүрэлгэсэн хүнийхээ арьсаар баг хийж зүүдэг байсан цуврал алуурчин  Эд Геины түүх нөлөөлсөн байна.

4.Psycho

5535392

Энэхүү кино анх 1998 онд гарч олон кино шүүмжлэгчдийн сайшаалыг хүртсэн билээ. Түүнээс хойш энэхүү киноны орчин үеийн хувилбар болох “The Bates Motel” кино дахин шуугиулж байна.

5.Child’s Play

20 дугаар зууны эхэн үед амьдарч байсан Роберт Еүгени Оттогийн хүүхэлдэйнээс сэдэвлэжээ. Тэрхүү хүүхэлдэйг хар ид шидээр харааагдсан хэмээн тухайн үед шуугицгааж байв. Мөн Роберт хожим өгсөн ярилцлагандаа Роберт хүүхэлдэй гэр бүлийнхнийг минь ангуучилж байсан хэмээн ярьжээ.

5817807

А.Уянга

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …