Елена Голунова С.Зоригийн аллагын талаар юу хэлэв

kookБидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид юм. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова өчигдөр Монголд дахинирсэн юм.

Тэрээр өөрийн хар дом, зөн билгээрээ үхэгчдийн ертөнцөд нэвтрэн хүмүүсийг тэднээс хамгаалж, тусалдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган иргэд түүнтэй уулзан өөрийгөө болон гэр бүлээ даатгахыг хүсдэг юм. Түүний зөн билэг ямархан хүч чадалтайг бид цэнхэр дэлгэцээр хэдэнтээ харсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа түүнтэй эх орондоо нүүр тулан уулзсан билээ.

Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд тиймээс Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэрээр өчигдөр Улаанбаатарт газардсан даруйдаа “Eagle” телевизийн Иргэний мэдээ нэвтрүүлэгт уригдан оролцсон юм. Тэрээр энэ үеэрээ монголд дахин зочлох болсон шалтгаанаа зөвхөн өөрт нь сонсогддог өвөг дээдсийнхээ дуудлагаар эргэн ирсэн хэмээн ярьсан юм.

Мөн сүүлийн 17 жил олны анхаарлыг татсаар байгаа улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны аллагын талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр “Нэгт би яг энэ танхимд шууд яг одоо ингэсэн тэгсэн гэж хэлэх боломжгүй. Бид ид шид хийдэг хүмүүс бол биш. Биднийг аливаа үйлийг хийхэд хэрэг болдог олон зүйлс бий. Би тэдгээр зүйлсийнхээ тусламжтай тэрхүү үхэгсдийн ертөнцтэй холбогддог. Мөн хэрвээ тухайн сүнс өөрийнхөө талаарх мэдээллийг өгөхийг хүсвэл хаавал түүн рүү нэвтэрч мэдээлэл авах боломжгүй байдал үүсдэг. Бид бүхнийг хүчээр хийдэггүй. Зарим тохиолдолд үхэгсэд өөрийнхөө талаарх мэдээллийг ил нээлттэй байлгаснаар тэдний гэр бүл, найз нөхдөд халтай, таагүй зүйл тохиолдохоор байвал ийнхүү өөрсдийгөө блоклон мэдээллээ хаачихдаг” хэмээн ярьсан юм.

Тэрээр монголд ердөө л хоёр хоног саатах юм.

Эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …