Үндэсний кино урлаг үүсч хөгжөөд 80 жил болжээ

12069019_761661667278048_7568034273701943383_oМонгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан билээ. Ингэснээр Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлжээ.

Энэ ойг угтан Монгол кино нэгтгэлээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь 2015.10.11-нд болох “Нээлттэй өдөрлөг” юм. Тус өдөрлөгийн хүрээнд үе үеийн кино урлагийн түүхэнд мөнхөрсөн 60 гаруй алдарт жүжигчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж  үзэгчидтэй уулзан, хамтдаа дурсгалын зураг авахуулж, тэдний гарын үсгийг авах боломжтой. Мөн дуучин МУГЖ Б.Ганчимэг, МУСТА С.Баттулга, МУСТА Б.Баярцэцэг, МУСТА Г.Чинболор, МУСТА Б.Энхмэнд, МУСТА Т.Баттогтох, МУСТА А.Түмэн-Өлзий болон залуу дуучид хүрэлцэн ирж сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг амилуулан дуулах юм. Өдөрлөгийн үеэр Монгол кинонуудад хэрэглэгдэж ирсэн хаад, ноёд, хатад, цэргийн хувцас, лам, хуварга зэрэг хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны машин, техник,  кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхохоос гадна киноны зураг авалтын павильоныг үзэх боломжтой. Та бүхнийг Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн “Нээлттэй өдөрлөг”-т урьж байна.

12118662_762046340572914_1946110267352500393_n“Нээлттэй өдөрлөг”-т ирэх жүжигчдийн нэрс

  1. МУАЖ А. Очирбат
  2. МУАЖ П. Цэрэндагва
  3. МУАЖ Д. Мэндбаяр
  4. МУАЖ Л. Цогзолмаа
  5. МУАЖ Н. Сувд
  6. МУАЖ С. Сарантуяа
  7. МУГЖ Ё. Цог
  8. МУГЖ Ц. Цэнд-Аюуш
  9. МУГЖ Г. Равдан
  10. МУГЖ Ш. Цэцэг
  11. МУГЖ Ш. Дэлгэржаргал
  12. МУГЖ С. Дамдин
  13. МУГЖ Д. Гүрсэд
  14. МУГЖ З. Жарантав
  15. МУГЖ Ж. Сүххуяг
  16. МУГЖ Н. Нэргүйбаатар
  17. МУГЖ Б. Магсаржав
  18. МУГЖ Б. Тунгалаг
  19. МУГЖ Б. Жаргалсайхан
  20. МУГЖ Г. Урнаа
  21. МУГЖ Б. Батзаяа
  22. Төрийн шагналт, МУГЖ Д. Сосорбарам
  23. МУГЖ Н. Батцэцэг
  24. Төрийн соёрхолт, МУГЖ Ц. Төмөрбаатар
  25. МУГЖ Д. Хүрэлхүү
  26. МУСТА Т. Карма
  27. МУСТА Б. Даваасүрэн
  28. МУСТА Б. Базаррагчаа
  29. МУСТА Г. Золбоот
  30. МУСТА Н. Зориг
  31. МУСТА Н. Отгонтогос
  32. МУСТА О. Оюун
  33. МУСТА У. Батбаатар

 

 

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …