18 дахь хүүхдээ хүлээж буй гэр бүлийн түүх

Radford_family_1649633a4188155172015-10-07-16-25[www.urlag.mn]Английн иргэд Sue Radford болон Noel Radford нар энэ жил 38 настай. Тэдний гэр бүл өнөр олуулаа гэдгээрээ цахим ертөнцийн гол сэдэв болж байна. Тэд 17 хүүхэдтэй бөгөөд ирэх 4 дүгээр сард 18 дахь хүүхэд нь төрөх ажээ. Ингээд та бүхэнд тэдний гэр бүлийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
18 дахь хүүхдээ хүлээж буй гэр бүлийн түүх
Тэд бүр бага байхаасаа л бие биеээ сайн мэддэг байсан бөгөөд хамгийн анхны хүүхдээ 14 настай байхдаа төрүүлжээ.

Тэдний хүүхдүүд их ухаалаг, тэрсхэн бөгөөд хамгийн ууган хүү Крис 24 настай, Софи 19 настай, Клое 18 настай, Жэк 16 настай, Данеил 14 настай, Люк Милеи хоёр ихэр бөгөөд 12 настай, Китти 10 настай, Жемс 9 настай, Элли 8 настай, Эми Жош хоёр 7 настай, Макс 5 настай, Тили 4 настай, Оскар 3 настай, хамгийн отгон хүү Каспер 11сартай ажээ. Харин Касперийн дүү одоо хэвлийдээ бойжиж байгаа бөгөөд хүү, охин алиныг нь хараахан мэдээгүй байна.

Хатагтай Радфорд нэгэн ярилцлагын үеэр “Хүүхэд гэдэг бол бурхны бэлэг, энэ хүндтэй бэлгийг хүлээж авахгүй байх ямар нэгэн шалтгаан бидэнд байхгүй. Бид өмнө нь жирэмснээс хамгаалах ямар нэгэн хэрэгсэл хэрэглэж үзээгүй, цаашдаа ч үзэхгүй. Ахиад хүүхэд олдвол эргэлзээгүй гаргана” гэжээ.

Хатагтай Радфорд уг нь 19 удаа жирэмсэлсэн ч, харамсалтай нь өмнөх нэг хүүхэд нь эндсэн байна.

Тэд нарийн боовны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд улсаас тэтгэмж авахаас татгалзсан байна.

Тэдний байшин 10 унтлагын өрөөтэй бөгөөд 7 хоногт 125 хос оймс угаах хэрэг гардаг ажээ.

Мөн тэд 2 хүүхдийн өвөө эмээ ажээ. Үнэхээр өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл гэж тэднийг л хэлэх биз ээ…

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …