Ди Каприо эхнэрт ”гарна”

df671112e829be56great
Хилийн чанадаас тун гайхалтай мэдээ сонстох болов. Жүжигчин Леонардо ди Каприо томоожихоор шийдсэн гэнэ шүү. Асуудалд ойрхон эх сурвалжуудын өгүүлж байгаагаар бол 40 настай гоонь эр Лео тун удахгүй өөрийн дурлалт бүсгүй болох 24 настай загвар өмсөгч Келли Рорбахтай хуримаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Лео өнгөрсөн сарын 26-ны өдөр Нью-Йорк хотын нэгэн зоогийн газар үдшийн зоог барих үеэрээ Келлид гэрлэх санал тавьсан байна. Үүнийг төлөвлөөгүй байсан бөгөөд болдог зүйл ёсоороо болжээ. Тэд суугаад дарс шимэн ярилцаж байтал Лео гэнэт дуугүй болсны эцэст түүнтэй үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа хэлсэн аж. Келли балмагдаж орхисон хэдий ч Лео тоглоогүй гэдгээ ойлгуулжээ. Мэдээж хэрэг, модель бүсгүй зөвшөөрсөн байна.

dca2654d5ec870aagreat
Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …