Өвлийн хүйтэнд гэртээ уягддаг байсан бяцхан охинд туслахыг уриаллаа

10686852_1682750555304030_8571268708852703522_nЗам мөр зорилго нь  цагаахан нэгэн пост оруулахаар шийдлээ.
Та бүхэн энэ жилийн битүүний өдөр сошиал ертөнцөд 8-хан сартай бяцхан охин дүн өвлийн хахир хүйтэнд 4 ханатай гэртээ бүсээр уяуулж ганцаараа өдөржингөө хоцордог байсан тухай өр өвдөм мэдээг сонсож байсан байх. Энэ охины аавыг Мөнхбаяр гэдэг, 48 настай, ээж нь 25 настай ид хийж бүтээх насны эмэгтэй ч үрээ орхиод аав охин хоёрыг хаяад явсан байдаг. Аав нь Нарантуул зах дээр тэрэг түрж амьжиргаагаа залгуулдаг байсан. Идэр есийн хүйтэнд түлээ түлш, охиндоо уут боорцог олж ирэхийн төлөө өглөө 9 цагт, охиноо ханын толгойноос уяад угжинд нь сүү хийгээд, ойр зуур боов талххан тойруулж өрөөд зуухаа нэг галлачихаад л аргагүйн эрхэнд ажилдаа гардаг байж. Та бүхэн боддоо, ид есийн хүйтэнд монгол гэрт их сайн гал түллээ гэхэд л 3 л цаг барьдаг санагдаж байхын. Орой 20 цагт зах тарж аавыгаа иртэл, хөөрхий муу охин ганцаардаж, уйлж, айж, өлсөж, цангаж, өтгөн шингэнтэйгээ холилдож, тэр муу хөөрхөн жижигхэн гар нь даарч бээрч ямар байдалтай тэр хэдэн сарыг давсан болоо гэж бодохоор л үүнийг бичиж буй би бээр одоогоор гол гороож, хоолой зангираад болохгүй нээ.12118692_1682750835304002_7929560474784309659_n

Хажуу айл нь энэ байдлыг мэдэж хороо хориндоо мэдэгдсэнээр бодит нөхцөл байдал нийтэд дэлгэгдсэн билээ. Санаа нийлсэн хэдэн ээжүүд “Гүнжийн ээжүүд” фэйсвүүк /секрэт/ групп нээж, энэ группын маань админ болох Үүрцайх ( фб аккаунт нь Urka Choijil ) хэмээх сайхан сэтгэлт эгч маань хороо хорин, зохих шатны байгуулагуудаас нь зөвшөөрөл авсаны үндсэн дээр түр асран хамгаалах эрх авсан байгаа билээ. Бидний хэдэн ээжүүд дундаасаа хандив босгон Мөнхзул охиндоо хэрэгтэй хувцас хунар, ахуйн хэрэглээ, памперс хүнс зэргийг боломж боломжоороо хандивладаг юмаа.

Мөн охиныхоо 1 насны төрсөн өдрийг ээжүүдийнхээ хүрээнд сайхан тэмдэглэсэн. Энэ сайхан ээжүүдийн ач буянаар охин маань одоо хувийн цэцэрлэгт явж байгаа. Энэ хооронд аав маань ч гэсэн арагшаагаа санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийж тэрэг түрсэн хэдэн төгрөгөө боломжийн хэрээр цуглуулж, ээжүүдийн маань өгсөн эд юмсыг ариг гамтай улам л өөд нь татаж, угааж арчиж цэмбийлгээд бидний урмыг хугалахгүй байгаа.

“Аав” МУСК-ыг охины аав Мөнхбаяр ахад үзүүлэхэд мэгштэл уйлсаар байсан ийм зөөлөн сэтгэлтэй зөв аав байгаа юмаа. Нарантуул захынхан Мөнхбаяр ахыг маань хүний итгэл даасан, уйгагүй, махруу гэдгээр нь анддагүй юм билээ.
Одоо бидэнд ямар асуудал тулгарваа гэхээр энэ муу хоёрын маань 4-н ханатай бор гэрийг нь мянга нөхөж цойлдоод өөд нь татаад ч энэ өвлийг барахааргүй байгаа юм. Өөр дээрээ байлгаж байгаа Үүрцайх эгч маань энэ өвөл Норвеги явахаар болсон.

12107090_1682753625303723_4198706782526285830_n 12141503_1682751688637250_1234298574906062147_n (1) Энэ группд байдаг ихэнх ээжүүд маань голдуу л нялх нойтон хүүхэдтэй ээжүүд байгаа болохоор яг өөр өөрсөд дээрээ авна гэхээр учир дутагдалтай, тэгээд ч ээж ээж дамжиж яваад хүүхдийн ааш аягт муу нөлөө суух вий гэсэн болгоомжлол, бас нөгөөтэйгүүр төрсөн эцгээс нь бас тэгж хамаагүй хөндийрүүлж болохгүй гэж ээжүүд маань ярилцаж шийдсэний үндсэн дээр эрүүл саруул энх тунх асаж байгаа бяцхан  охин, түүний аав хоёрт зөөврийн байшин бариулахаар шийдсэн. Яагаад зөөврийн гэхээр энэ 2 маань өөрсдийн гэсэн хашаагүй одоо салхитад айлын хашаанд хөлсөөр амьдардаг тул дараа нь хаашаа л бол хаашаа зөөгөөд аваад явчих учраас ийм шийдэлд хүрсээн.

Судалгаа хийсний үндсэн дээрээс 8 сая төгрөгний үнэтэй байшинг “Эрдэнийн шинэ өргөө” хэмээх сайхан хамт олон маань 6 сая төгрөгөөр барьж өгч, “Тулга” тавилгын үйлдвэрийн хамт олон маань гал тогооны тавилга үнэгүй хийж өгч байгаа буян болж байгаа. Эдгээр хамт олны маань ажил хөдөлмөр ээжүүдийн маань ерөөл буянаар цаашид улам өөдөө батжин дэвжинээ гэдэгт бидний хэдэн ээжүүд огтоос эргэлзэхгүй байгаа.

Одоо энэ сарын буюу 10-16 нд байшин маань ашиглалтанд орж бид үлдэгдэл мөнгөө төлж байшингаа авах юм. Одоогоор ээжүүдийн маань боломжоороо цуглуулсан хандивийн мөнгө маань 2 сая төгрөг л болчоод, бидэнд цаана нь 4 сая төгрөг хэрэгтэй байдаг. Миний бие саяхан орсон уралдаандаа ороод түрүүлсэн бол бай шагнал болох 47 инчийн full hd tv-гээ авч зараад энэ хандивдаа нэмэрлэх байсан ч аман хүзүүнд ороод чадсангүй ээ.

Бид энэ зөв сэтгэлтэй сайхан аавд тусалсан шиг тусалж, нэг ч гэсэн Монголын маань ирээдүй хөөрхөн охин маань тэр намаг балчигаас сугалагдаж зөв сайхан орчинд өсөж хүмүүжиж эргээд эх орондоо хэрэгтэй, олон ээжүүдээ баярлуулсан сайн охин болоосой гэж бодсоны үндсэн дээрээс, аавдаа хайртай , эр хүнийг дээдэлдэг Монголынхоо мянга мянган сайхан сэтгэлт хүмүүсээс өглөгийн гараа бидний хэдэн ээжүүдэд туслаачээ гэж хүсэж байна.12072707_897299740305275_1330768131238701871_n

Та бүгдийн 1000 төгрөг ч бидэнд багадахгүй ээ, би өөрөө дугуйгаа унаад хаа байгаа газраас чинь ч хамаагүй очоод авч болноо. Мөн та мөнгө болчихоор эд материалын өглөг ч өгч болно, бид түүнийг хэрэгтэй хүнийг нь олж зараад охиныхоо хандивд нэмэрлэнэ. Энэ постон дээрээ өглөгийн гараа сунгасан эрхэм Та бүхнийг хүн нэг бүрчилэн тайлагнаж явах болноо. Танай байгууллага хамт олон дээр бас яваад очиж болноо.

Бяцхан охины аавд туслахыг хүссэн  хэн бүхэн гүйлгээнийхээ утганд “Аавдаа тусалъя” гэсэн утгыг бичээд нэр хаяг, холбогдох утсаа үлдээгээрэй. Мөн та бүхэн энэ постыг маань цааш цааш нь түгээж өгнө үү.
Сайхан аавдаа олны хүч ямар хүчтэй болохыг харуулаач гэж та бүгдээсээ уриалах байнаа.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн  Чимэг


Хандивын данс:

Хаан банк: 5076421414, хүлээн авагч М.Мөнхзул /охин/

Холбогдох утас:88118898

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …