УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Болдбаатар Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан  “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сургалт болж байна.

02

Уг сургалтаар Төлөөлөгчдийн манлайлал, Манлайлагчийн хөгжил, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлтийг тооцох нь, Судалгаа шинжилгээ хийх арга зүй, Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагуудтай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд зэрэг агуулгаар үндэсний сургагч багш нар хичээл зааж, сэдэвчилсэн сургалтын гарын авлага, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж байна. Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Зоригтбаатар, Б.Адилбиш нар зааж байна.

Өнөөдөр /2015.10.07/ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар энэхүү сургалтад хамрагдаж буй Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нарт хандан үг хэллээ.

03

Тэрээр “Энэхүү төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгож байна. Мөн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлага болон хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулад чиглэгдэж байна” гэлээ.

04

05

06

01

2013 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтад 8000 гаруй сонгуульт төлөөлөгч хамрагджээ.  Мөн эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …