Нийтийн тээвэр ажил хаялт зарлажээ

imagesНийслэлээс нийтийн тээвэрт “ухаалаг” цахимжсан үйлчилгээг нэвтрүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ цахим карт уншуулан зорчих эс бөгөөд жолоочийн хажууд талын хайрцганд бэлэн мөнгөө хийж зорчдог байсан. Тэгвэл цахим систем нэвтэрснээр нийтийн тээвэр ашигтай биш харин ч алдагдалд орж байгаа талаар хэлж байна.

Иргэд 500 төгрөг биш ихэвчлэн дутуу мөнгө хийдэг, зарим нь бүр 500 төгрөгний уранхай дэвсгэртийг 10 төгрөгний дэвсгэрттэй нийлүүлж наагаад хайрцганд хийж байна. Тэр тоолонд жолооч хяналт тавьж чадахгүй байгаа учраас алдагдалтай байгаагаа илэрхийлээд буй.

Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн түр зогсолт хийсэн байна. Тэд түр зогсох болсон шалтгаанаа техник,  сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Одоогоор “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон  “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн өнөөдрийн дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа юм байна.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …