Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо

2910 сарын 05-нд  дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиосон билээ.

Энэ үеэр БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, Хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлж, тэдний туршлагыг бусдад нь хуваалцах ажлыг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон “Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье” хэмээх уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. 2015 оны 5 дугаар сард Инчеон хотноо зохиогдсон Дэлхийн боловсролын форумын үеэр “чадвартай, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр чадвартай, идэвх санаачилгатай, сайн цалин хангамжтай, сайн засаглалын системд ажилладаг багш нар”-ын чухлыг онцлон тэмдэглэсэн. Монгол улсын төрийн бодлого, боловсролын салбарын цаашдын зорилт энэ чиг хандлагатай нэгэн зүгт байна” гэдгийг онцолсон юм.

2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 35,7 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Эдгээр багш нар маань 750 гаруй мянган хүүхдийн ирээдүйн хөгжлийн төлөө өөрсдийн эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.

Оны тэргүүний багшаар:

Дорноговь Сайншанд сумын  2-р сургууль Бага ангийн багш Буянтогтохын Гансайхан
Дорнод Хэрлэн сумын 12-р сургууль Бага ангийн багш Очирбатын Мөнхгэрэл
Завхан Улиастай сумын Чандмань-Эрдэнэсургууль Химийн багш Цэрэнгийн Чимэдрэгзэн

 

Улсын тэргүүний цэцэрлэг

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар цэцэрлэг
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг

   Улсын тэргүүний сургууль

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль
  • Монгол-Оросын хамтарсан сургууль
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургууль шалгарч, баярынхаа энэ өдөр өргөмжлөл, шагналаа Салбарын сайдаасаа гардан авч байна.

2015-2016 оны хичээлийн жил эхлээд эхлээд удаагүй байгаа энэ цаг зщд өнгөрсөн хичээлийн жилийн шилдгүүдээ тодруулж, туршлагыг нь бусад багш, цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиуддаа түгээн дэлгэрүүлж, боловсролын чанарын шинэчлэлд хувь нэмрээ оруулж байгаагаараа ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Оны тэргүүний багш

 Завхан аймгийн Улиастай сумын  “Чандмань-Эрдэнэ” сургуулийн химийн багш Цэрэнгийн Чимэдрэгзэн

Багш хүн судлаач байх ёстой гэдэг зарчим баримтлан, маш нарийн судалгааг даасан анги болон хичээл заадаг ангийн хүүхэд бүрээр хийж, сурах үйлд сэдэлжүүлэхэд онцгой анхаарч, бүтээлч арга барилаар хүүхэд бүрт хүрч ажиллаж чадсанаар сургалтын үр дүнг дээшлүүлж суралцагчдыг зөв төлөвшил хандлагатай, бие даан бүтээлчээр суралцах чадвартай, хамт олонч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, шударга энэрэнгүй занг төлөвшүүлэхэд тодорхой ахиц гаргасан амжилтаараа оны тэргүүний багшаар шалгарсан байна.

 Дорнод аймгийн Хэрлэн сумын  12 дугаар сургуулийн бага ангийн багш Очирбатын Мөнхгэрэл

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхдэд өөртөө итгэх итгэл, би чадаж байна гэдэг урам хайрлахад онцгойлон анхаарч, сурагч бүр суралцах явцдаа хийсэн зүйлээрээ бүтээлийн сантай болж, эцэг,эхчүүд багш нартаа тайлагнах үйл ажиллагааг хэвшүүлж, сурагч бүрийг өөрийн бүтээлээ тайлбарлан ярих, бусдаасаа суралцах, санаа бодлоо илэрхийлэх, бүтээлч үйлд суралцах чадварыг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарган “Сурагчдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, тэднийг сайн сонсдог, ойлгодог, хүндэтгэн харилцдаг” гэж эцэг эхчүүдэд үнэлэгдсэнамжилтаараа оны тэргүүний багшаар шалгарсан байна.

Дорноговь аймгийн 2 дугаар сургуулийн бага ангийн багш Буянтогтохын Гансайхан

Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд онцгой анхаарч, сурагч нэг бүрээр бүтээл хийлгэн, өөрөөрөө бахархах, өөртөө итгэх итгэлийг төрүүлэн, хүүхэд бүрт сурах арга барил эзэмшүүлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамтарч суралцах, багаар ажиллах, ярих, сонсох, унших, бичих, сэтгэн бодох, зурж дүрслэх зэрэг чадварыг хөгжүүлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд гаргасан ахиц амжилтаараа оны тэргүүний багшаар шалгарсан байна.

Улсын тэргүүний ЦЭЦЭРЛЭГ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг 

-Тус цэцэрлэг нь “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үнэлгээний ахицыг тодорхойлох нэгдсэн программ”-ыгболовсруулж хэрэгжүүлж байгаа нь “Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болсон байна.

-Сайн засаглалыг хөгжүүлэхэд анхаарч, удирдлагын түвшинд арга зүйгээ шинэчлэн, дотоод хяналтын график гаргаж, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагааг эцэг, эх, багш, ажилтан, бусад хамтран ажиллагч болон сонирхогч нарт нээлттэй болгох зорилгоор вебсайтаа шинэчлэн байнгын үйл ажиллагаатай болгосны зэрэгцээ эцэг эхийн оролцооны, санхүүгийн, дотоод хяналтын удирдлагыг хэрэгжүүлж хүүхэд бүрийг хөгжүүлэн, сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж байгаа амжилтаараа

 Орхон аймгийн 15 дугаар цэцэрлэг

– Ардын уламжлалт зан үйлийг хүүхдэд багаас нь эзэмшүүлэхэд онцгойлон анхаарч хөгжүүлэх үйл ажиллагааг багш бүрийн давуу тал, онцлогт тулгуурлан туршлагын сантай болж, бусаддаа түгээн дэлгэрүүлсэн.

–       Удирдлагын үйл ажиллагаанд “Бүтээмжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, багш, ажилтан бүрийн оролцоо, сайн санаачлагыг өрнүүлэн ажиллаж Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжин чанартай, үр бүтээлтэй үйлчилгээ үзүүлж байгаа амжилтаараа

Өмнөговь аймгийн 24-р цэцэрлэг

– Эцэг эхтэй ажиллах арга ажиллагаанд сайн дурын оролцооны зарчмыг нэвтрүүлэн бүхий л үйл ажиллагаанд эцэг эхчүүд өөрсдийн саналын үндсэн дээр оролцож хэвшсэн.

– Багш нарыг ажлын байран дээр нь мэргэжлийг дээшлүүлэх болон хөгжүүлэх сургалтын ажлыг өөрийн онцлогтой уялдуулан судалгааны үндсэн дээр бүтээлчээр төлөвлөн зохион байгуулдаг, үр дүнг тооцож ажилладаг бүтээлч багш нарыг бүрдүүлэн ажиллаж байгаа амжилтаараа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нарлаг цэцэрлэг

– Хамт олныг багаар ажиллах чадварт сургахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулснаар бүх ажлыг багаар хамтран хийдэг болж, харилцан бие биенээсээ суралцах боломж бүрдсэн, суралцагч хамт олон болж хөгжиж байна.

– Цэцэрлэгийн гадаад, дотоод материаллаг орчин, ус ариун цэвэр эрүүл ахуйн чиглэлээр ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих орчныг сумандаа бүрдүүлж чадсан зэрэг амжилтаараа

Улсын тэргүүний СУРГУУЛЬ

Монгол-Оросын хамтарсан сургууль

– Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны суурь ойлголтуудыг сурагчдад гадаад хэлээр эзэмшүүлэх арга барил хуримтлуулсан,

– Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны өндөр зохион байгуулалт, сахилга, дэг журамтай,

– Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын орчинтой,

– Төгсөгчдийн чанар, удирдлагын арга туршлагаараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн

– Орос хэлний төрөлжсөн сургалттай үндэсний хэмжээний загвар сургууль болж, “Орос-3” гэсэн имидж, хэрэгцээ, орон зайг боловсролын үйлчилгээ хүртэгсдийн дунд бий болгож чадсан амжилтаараа улсын тэргүүний сургууль болж байна.

“Ирээдүй” цогцолбор сургууль

– Бага боловсролын болон суурь боловсролын цөм хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх лаборатори сургуулийн үүргийг амжилттай гүйцэтгэж, туршлагаа түгээн дэлгэрүүлдэг

– Судалгаат хичээл, цахим хичээл, видео хичээл бэлтгэх, ашиглах, сайжруулах, талаар амжилттай ажиллаж байна.

– Багш солилцооны хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.

– Хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан бага, дунд, ахлах сургуулийн төрөлжсөн орчинг бүрдүүлж чадсан амжилтаараа улсын тэргүүний сургууль болж байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургууль 

-Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, боловсролын шинэчлэлийн бодлого, “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлж байна.

-Сургалтын чанарын ахиц амжилтаараа аймагтаа тэргүүлдэг, эцэг эх, олон нийтэд үнэлэгдсэн

-Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг суралцах, хөгжих тэгш боломжийг хангах, туслан дэмжих, хамтран суралцах  сургалтын болон сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлсэн амжилтаараа улсын тэргүүний сургууль болж байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …