АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ИЖБ барив

2R3A1390Монгол Улсын Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичиг барьсных нь дараа Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзлаа. Хатагтай Ж.Галт цэлмэг хөх тэнгэртэй, нар ээсэн сайхан өдөр Итгэмжлэх жуухаа барьсан нь ажил үйлс сайн сайхан эхлэхийн бэлгэдэл хэмээн баяртай байгаагаа уулзалтын эхэнд хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон дугуй ширээний ярилцлага, бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцоод ирсэн талаараа энэ үеэр тэмдэглэлээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн өндөр хэмжээний сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцсоноос гадна Монголд хэрэгжүүлэхээр болсон  АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын 2 дугаар компакт гэрээний үйл ажиллагааны удирдах хүмүүстэй уулзсан талаар дурдаж байв. Мөн өнгөрсөн зун Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй уулзсаныг Элчин сайд өндрөөр үнэлсэн юм.

2R3A1413Элчин сайд Ж.Галт Монголд ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилтай хөгжиж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа илүү хөгжинө гэдэгт итгэж буйгаа хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад ардчилал эхэлсэн цагаас хойш 25 жилд олон өөрчлөлт гарч, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн гээд АНУ-тай энэ жилүүдэд олон салбарт хамтран ажиллаж ирснийг дурдаж, тухайлбал, батлан хамгаалах салбарт жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургалтын талаар тэмдэглэв.

2R3A1398Монголын ардчилал олон улсад үлгэр жишээ болохуйц амжилттай хөгжиж буйг талууд тэмдэглэж, монголчууд ардчиллын туршлагаасаа Киргиз, Мъянмар, Афганистан зэрэг улс оронтой хуваалцаж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдлаа.

Элчин сайд Ж.Галт Монголд ардчиллын жилүүдэд төрж, өсч бойжсон цоо шинэ үеийнхэн ардчиллын буухиаг залгаж, нийгмийн амьдралд хүч түрэн орж ирж байгаад бахархаж буйгаа уулзалтын үеэр хэлж байлаа.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …