Аргагүй л “авьяаслаг Монголчууд” юм даа/шоуны содон үзүүлбэрээс/

12009689_1636589146616761_8640102292962869087_nАвьяаслаг Юндэнгөөгөө, Багтай зураач, Харь гаригийн үе мултлагч, хурууны бүжигчин, уран нугараач эмээ, гайхалтай бүжигчин хос, уярмаар хоолойтой дуучин залуус, эрсдэлтэй дугуйн үзүүлбэр гээд сонин содон бүхнээр дүүрэн нэвтрүүлэг үзэгч олны мэлмий сонорт хүрлээ.

12081551_896297343777944_524429243_nЯсгүй юм шиг үе мөчөө мултлан бүжиглэх монгол залууг “Авьяаслаг Монголчууд” шоунаас олж харлаа. Харахад эвгүй гэсэн энэ бол гайхалтай авьяас гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Шүүгчид ч түүнийг авьяастайд тооцож тэнцүүлсэн. Харин шүүгч Чукаа багадаа эрүүгээ мулталж байсан нь бас авьяас байжээ гэж хошигносон нь үзэгчдийг хэсэг л хөгжөөж байгаа харагдсан. Ямартай ч хүн болгоны хийгээд байж чадахгүй зүйлийг хийдэг Н.Барс-Од гэх залууд “Авьяаслаг Монголчууд” шоундаа амжилт гаргахыг хүсье.

Мөн тус шоуны нэгэн сонирхолтой оролцогч бол Лулу гэх нэртэй залуу байлаа. Dark queen гэх урсгалыг дэмжиж түүнийг хүмүүст ойлгуулахыг хүсч байгаа энэ залууг зоригтой гэж хэлж болно. Гэвч хүмүүс түүнийг олон янзаар ойлгон, дургүйцэх нэгэн ч байгаа байх. Гэсэн ч гадаадад бол хэн ч гайхаад байхааргүй болсон энэ урсгалыг Монголд оруулж ирэн ойлгуулахыг хүсч байгаа энэ залуу зоригтой байлаа.

12086864_896297767111235_519542836_nИнгээд уншигч та бүхэндээ тус шоуны сонирхолтой үзүүлбэрийн дээжээс хүргэе.



 

 

Г.Эрдэм

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …