Будгаар далдалж, мэхлэн гэрлэлээ хэмээн эхнэртээ зарга үүсгэжээ

CPtI0L4UsAAbyCcАлжирын оршин суугч нэгэн эр шинээр гэрлэсэн эхнэрээ шүүхэд өгсөн байна. Тэрээр нүүр царайгаа оо энгэсгээр нуун далдалж хууран мэхэлсэн,  анх удаа будаггүй нүүрийг нь хараад шоконд орсон “сэтгэл санааны нөхөн төлбөр” хэмээн нэхэмжилсэн аж.

Хурим хийсний маргааш өглөө нь эхнэрийнхээ будаггүй, ориг царайг анх хараад золтой л ухаан алдаагүй гэнэ.  Гэрлэхээсээ өмнө эхнэр нь асар их энгэсэг будаг ашиглан, будах ур чадварынхаа ачаар мань эрийг мангартуулж дөнгөсөн бололтой.

Тэрээр: “Хурим хийхийн өмнө түүний царай үнэхээр сайхан, сэтгэл татам харагдаж байсан. Харин хуримын маргааш өглөө анх удаа будаггүй царайг нь хараад би асар ихээр цочролд орж, түүнийг бараг л хулгайч луйварчин байсан байх гэсэн бодол төрсөн” гэжээ.

Уг азгүй эр “хуурамч дагина” эхнэрээсээ 13 мянган паунд нэхэмжилж байгаа аж.

Д.Мигаа

Эх сурвалж: www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …