Батгашилтын эсрэг эмчилгээ

Acne-Treatment-01 Залуусын санааг зовоож байдаг олон асуудлуудын нэг нь тэдний арьсан дээр гарсан хар, цагаан батга байдаг. Батганаасаа ангижирч, сайхан арьстай болоход залуус та бүхэнд их хэмжээний мөнгө огтхон ч хэрэггүй. Ердөө л сода, зөгийн бал, алим байхад л хангалттай. Ингээд батганаасаа салцгаая!
Хүнсний сод: Хүнсний сод нь хоёр шинж чанараараа батганы эсрэг эмчилгээнд ашиглагдана. Нэгт, хүнсний сода нь арьсны үхмэл эд эсийг гуужуулж, бөглөрсөн нүхийг нээдэг. Хоёрт, соданд агуулагдах алкалин нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг.

Эхэлж нүүрээ норгож байгаад, гар дээрээ ус, сод /нэг амны халбага/ хоёроор шингэн зуурмаг үүсгэж түрхэнэ. Түрхэцийг нэг минут байлгаад, хүйтэн усаар угааж, дарж арчина.

Зөгийн бал: Зөгийн бал бол дээрхийн адил ашиг тустай батганы эсрэг бүтээгдэхүүн. Учир нь зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ба, арьсыг онцгой чийгшүүлнэ. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэж, 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Арьсыг чинь мөн амраадаг учраас их ачаалалтай өдрийн дараа түрхэхэд арьс тань бүрэн амрах болно.

Алимны цуун хүчил: Нэг хоолны халбага хүчлийг, 3 хоолны халбага устай хольж батгашилтай хэсэгтээ хөвөнгөөр түрхэнэ.

Мөн таны арьсанд батгашилт гарсан байгаа бол халуун ногоотой хоол хүнс, чипс, хийжүүлсэн ундаа, тослог ихтэй хүнсний бүтээгдэхүүн, хоол зэргээс татгалзах хэрэгтэй гэдгийг санаарай.

Т.Анир

Ugluu logo

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …