С.Зоригийн хэрэг 17 жил “дарагдлаа”

bfadbc083cde4da2original1Өнөөдөр Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөны удирдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэх өдөр.

Одоогоос 17 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны эл өдөр тэрээр бусдын гарт хорлогдож амиа алдсан хар өдөр юм.

С.Зориг 1962 онд төрсөн. 1989 онд МУИС-ийн магистрант байхдаа ардчилсан хувьсгалд оролцож, лидерийн үүрэг гүйцэтгэсэн. Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаануудад Монголын ардчилсан холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч МАХН-ын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшиж байжээ.

12115657_883026395100754_5172619719866280449_nТэрээр 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.

1998 оны 6 сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд ерөнхий сайдыг томилж чадаагүй юм.

Ц.Элбэгдоржийн засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор 4 сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны 10 сарын02-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарч, Монголын нийгмийг цочроосон билээ. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.

Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улстөрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй аж.

Түүний амиа алдсан энэ өдрийг Монголчууд жил бүр дурсан санаж, гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэдэг.

Ямартай ч Монгол төрийн нэрт зүтгэлтний аймшигт аллагын хэрэг 17 жил дарагдаж өнгөрлөө.

Түүний дурсгалыг хүндэтгэж, түүх өгүүлсэн ховор нандин зурагнуудаас хүргэе.

12039518_883027265100667_4472375610308238020_n 12074643_883026955100698_8700840834380632895_n 12074970_883027445100649_4857158253062191357_n 12075090_883026855100708_6838090463747378895_n 12079287_883027268434000_1497876128796039706_n 12087137_883026948434032_7157418248844051527_o 12088054_883026498434077_8854719809149493585_n 12105786_883026281767432_4197512437543258182_n 12105883_883027475100646_2683117050494986629_n 12106768_883026495100744_3017561438906460292_n 12106880_883026778434049_2937808312326545270_n 12112344_883026738434053_509031859696418980_n 12118993_883026601767400_1690015060009854962_n 12119064_883027478433979_8161024883231725739_n 12122439_883027135100680_1255420122784007494_n b0c680666a68b7fcoriginal ee9202e879dd405eoriginal bb765acc12377aeforiginal

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …