Дугуй авахдаа анхаарах зүйлс

Автомашины дугуйны хажуу бөөрөн дээрх тэмдэглэгээнүүд ямар мэдээлэл агуулдаг болохыг хүргэж байна.

1. P225/60R16

0703ef69f2b3474dbig

‘’Р’’ нь зорчигч гэсэн англи үгний эхний үсэг голдуу P- Metric гэж нэрлэнэ, харин 225 нь дугуйны нэг бөөрнөөс нөгөө бөөр хүртэлх зайг милиметрээр илэрхийлсэн хэмжээ.
60 гэдэг нь талуудын харьцаа, хэсгийн өргөнийг хувиар илэрхийлсэн хажуу бөөрний өндөр юм. Тэгэхээр энэ дугуйны хажуу бөөрний өндөр нь 225 – н 60 % буюу ойролцоогоор 135 мм.
‘’R’’ нь цацраг гэдэг англи үгний эхний үсэг,16 нь захын диаметрийг инчээр илэрхийлсэн хэмжээ.

2. Чиглүүлсэн дугуйн хажуу бөөрөнд сумны дүрс байх бөгөөд энэ нь эргэлтийн чиглэлийг зааж байдаг.

54e047b29a70977cbigЧиглүүлсэн дугуйг хэзээ ч битгий сумны эсрэг чиглэлд суурилуулаарай

3. P225/60R16 97W

9c6f2fe159957a68bigАвтомашины дугуйн бөөрөн дээр S,T U, H, Z, W,Y үсгүүд байдаг. Энэ үсэг нь дугуйны явах хамгийн дээд хурдыг заадаг

S – дугуй 180 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
T – 190 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
U – 200 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
H – 210 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
V – 240 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Z – 240 км/цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
W – 270 км/цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
Y – 300 км/ цаг хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.
(Y) – 300 км/ цагаас илүү хурдыг удаан хугацааны туршид тэсвэрлэх чадвартайг заана.

4. 3 үсэг бүхий “DOT” нь Холбооны тээврийн хэрэгсэлийн аюулгүй ажиллагааны стандартаас тавьдаг дугуйны бүх шалгууруудыг давсан гэдгийг илтгэнэ.
TIN дотор байрлах эхний 2 – 3 үсэг ба тоо нь үйлдвэрлэгчийн таних тэмдэг байдаг. Дараагийн хэсэг нь 2 тэмдэгээс илүүгүй байх ба энэ нь дугуйны хэмжээг заана.

b9eb0c3c7b982bf2big3 дахь хэсэг нь 4 тэмдэгтээс илүүгүй байх ба үйлдвэрлэгч нь дугуйны төрөл ба бусад хэрэгцээт мэдээлэлүүдийг тавих боломжтой.
TIN доторх сүүлчийн 4 тоо нь үйлдвэрлэсэн хугацааг заадаг. Эхний 2 тоо нь 7 хоногийг дараагийн 2 тоо нь жилийг хэлнэ. Жишээ нь дугуй 2910 тэмдэглэгээтэй бол энэ дугуй 2010 оны 29 дөх 7 хоногт үйлдвэрлэгдсэн гэсэн үг.
TIN-Дугуйн Дугаарын Тодорхойлолт

5. P225/60R16 97W
Автомашины дугуйн бөөрөн дээр 97W гэсэн тоо үсэг байна. Энэ 97 тоо нь дугуйны ачаа даах чадварыг заадаг.
Дэлгэрэнгүйг зурган дээр дарж харна уу!
Өөрсдийнхөө автомашины дугуйг хэр их ачаа даах чадвартайг мэдэцгээе.
Эх сурвалж: www.assa.mn

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.