????????????????????????????????????

Д.Амарбаясгалан: 1 хувийн татварыг хүч түрэн баталлаа

1411462108_527-1411460816amarbaysgalan_500x500Өчигдөр болсон НИТХ-аар Хотын татварыг баталсантай холбогдуулан нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.

НИТХ-аар хотын татварыг баталлаа. Танай бүлгийн зүгээс тэг хувь байх санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Ер нь энэ татварыг баталснаар хэн, хэрхэн татвар төлөхөөр болж байгааг тайлбарлана уу?

– Эрх баригчид хотын татварыг нэг хувь байхаар хүч түрэн баталлаа. Манай бүлгийн зүгээс тэг хувийн татвартай байя гэдэг саналыг удаа дараа тавилаа л даа. Завсарлага хүртэл авч үзлээ. Ингээд үндсэндээ бид дийлсэнгүй. Нэг хувийн татвар иргэдэд төдийлөн хүндрэл болохгүй гэдэг тайлбарыг хотын удирдлагууд хэлж байна. Гэхдээ энэ татвар нийт дүнгээрээ 13-14 тэрбум төгрөг болж, нийслэлийн иргэдэд очно гэдгийг хараахан тооцоолохгүй байх шиг. Бидний зүгээс энэ татварыг батлуулахгүй гээгүй. УИХ анх хууль батлахдаа 0-1 гэж хэмжээ тогтоож өгсөн учраас эдийн засаг хямарсан, иргэдийн худалдан авах чадвар 30-40 хувиар буурсан, инфляц өсчихсөн энэ цаг үед нийслэлийн татварын тэг хувиар баталъя гэдэг саналыг гаргасан. Гэтэл АН-ынхан сонгууль ойртож байгаа учраас та нар улстөржиж байна гэлээ. Гэтэл хотын дарга өөрөө асуудлыг улстөржүүлээд байна л даа. Тиймээс бид санал хураалтад оролцсонгүй. Учир нь иргэдэд гай болохоор зай бол гэдэг шиг өнөөдөр бид иргэдийн амьдралд тус болж чадахгүй байж улам их ачаа үүрүүлэхийн төлөө санал өгөөд сууж чадсангүй. Харин олонхийн нэг хувийн татварыг батлаад алга ташаад, биендээ баяр хүргээд байна лээ. Би үүнийг хувьдаа маш их гайхсан. Нийслэлийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байгаа энэ цаг үед иргэдийн төлдөг татварыг нэмнэ гэж шийдвэр гаргачихаад, үүнийхээ төлөө нэг нэгэндээ баяр хүргээд зогсч байх төлөөлөгчидтэй хамт сууж байсандаа гутарч байна. Эцсийн дүндээ нийслэлийнхээ иргэдийн дарамтлах гээд, нуруун дээр нь ачаа үүрүүлэх гээд нэг хувь гэж гар өргөөд сууж байгаа төлөөлөгч нартай хамт сууж санал өгөх ёс суртахуун бидэнд байгаагүй гэж ойлгож болно.

-Хотын татварыг баталснаар аж ахуйн нэгжүүд биш хувь иргэний төлөх татвар нэгээр нэмэгдлээ гэж ойлгож болох уу?

-Ерөөсөө л иргэн төлнө. Өөр хэн ч биш. Гэтэл хотын дарга ярихдаа гаднаас баахан жуулчин ирээд л энэ татварыг төлчихнө гээд байгаа. Бодит байдал дээр манай улсад хэчнээн жуулчин ирж очдог юм. Манай нийслэлд байгаа баар, ресторанаас хэдэн хувь нь үйлчлүүлж байна гэдэг тооцоо судалгаатай байх ёстой. Үнэн хэрэгтээ хотын дарга жуулчдаас жилдээ 13-14 тэрбумын татвар хуримтлуулна гэж одоохондоо худлаа хэлээд өнгөрчих гээд байна л даа. Гэтэл яг бодит байдал дээр өнөөх жуулчид нь 13-14 тэрбумын ердөө нэгхэн хувийг ч бүрдүүлж байж магадгүй шүү. Үлдсэн бүх татварын орлогыг хотын иргэд маань төлнө. Гэрийнхээ хажуугийн ресторанаас хоол авч идэхэд өнөөх нь архи, дарс зарах зөвшөөрөлтэй байна. Түүнээс нь авч хэрэглэхэд тухайн иргэн татвараа төлж, үйлчилгээний газар татвар суутгагч болж хувирч байгаа юм. Үүнийг иргэдэд зөв ойлгуулах үүднээс бид ингэж тайлбарлаж яриад байгаа юм л даа.

-Таны хувьд энэ татвартай холбоотойгоор хотын даргыг шүүхэд өгнө гэж байсан. Энэ талаар тодруулна уу?

-Нийслэлийн албан татварын тухай хуулийн 10.1-т татвар суутгагч гэж хэн бэ, татвар суутгагчаас чөлөөлөгдөх аж ахуйн нэгж аль вэ гэж зааж оруулж ирж байгаа юм. Тэр аж ахуйн нэгж нь өөрөө энэхүү хуулийн 7.2.1-7.2.4-т заасан аж ахуйн нэгжүүд үйлчилгээ үзүүлснийхээ төлөө нийслэлийн татвар цуглуулагч байна гэж зааж оруулж ирж байгаа. Тэгэхээр баар, ресторан, амралтын газар, зочид буудал зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээ үйлчилдгээс бусад үйлчилгээ эрхэлдэг буюу найман нэрийн барааны дэлгүүр, супермаркет, сүлжээ дэлгүүр, бөөний төвүүд энэ татварыг төлөхгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ асуудлаар шүүхэд хандах гэж байна. Яг үнэнийг хэлэхэд хотын даргын зорилгыг ойлгосонгүй. Хэнээс, ямар татвар авч төсөвт төвлөрүүлэх гэж байгааг нь ерөөсөө ойлгосонгүй. Эхлээд тайлбарлахдаа аж ахуйн нэгж гэж тайлбарласан. Гэтэл дараа нь аж ахуйн нэгжүүд биш шүү, тэд нарт ямар ч дарамт учруулахгүй гэж байгаа юм. Гэтэл мөн чанартаа хувь иргэд л төлөх татвар шүү дээ. Яахав иргэн нэг удаад баар, ресторан, зочид буудлаар үйлчлүүлээд гарахад мэдэгдэхгүй л дээ. Харин цаашдаа тав, арван жилээр төлөөд ирэхээр мэдэгдэх зүйл юм л даа.

-Нийслэлийн орлого 80-аад тэрбумаар тасраад байгаа учраас цоорхойгоо нөхөх үүднээс хотын татварыг зүтгүүлсээр байгаад баталчихав уу?

-Магадгүй нэгээхэн хэсгийг нь бүрдүүлэх зорилго. Ирэх жилээс эхлээд улсын төсөв хүндрэх нь тодорхой болсон байгаа үед урьдчилж харж, төсвийн орлогыг бүрдүүлэх алхам ч гэж харж байгаа. Дээрээс нь энэ хуулийг санаачилж, өргөн барьсан, журмын төслийг танилцуулж байгаа хотын дарга нар маань гаднын жишээг их ярих юм. Япон, Солонгос, АНУ гэх мэтээр. Гэтэл тэнд амьдарч байгаа иргэн Монгол Улсын нэг иргэн хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа шүү дээ, орлогын хувьд. АНУ-ын иргэн 5000 мянган ам.доллараас дээш цалин авч байна. Гэтэл манай улсын иргэд 200-400 ам.долларын цалин авч байна. Тэгэхээр орлого нь 100 дахин бага атлаа гарч байгаа зарлага нь адилхан байгаа хэрнээ адилхан татвар төлүүлэх гэж үзээд байгаа нь цаг үеэ олсонгүй. Гэхдээ бид хуулийг хэрэгжүүлэхгүй гэж ерөөсөө яриагүй. Хуулиар бидэнд олгосон боломж нь тэг хувийн татвартай байх боломжтой гэсэн байхад дээд хязгаарыг нь бариад баталчихлаа. Сөрөг хүчин доод хязгаарыг барьж өдөржин тэмцэлдээд дийлсэнгүй шүү дээ. Тэгээд ч нэг хувийн татварыг авснаар төсвийнхөө алдагдлыг нөхнө гэдэг ойлголт байхгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөв 80 орчим тэрбумаар тасарсан. Гэтэл нэг хувийн татвар авдаг болсноор дээр хэлсэнчлэн 13-14 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Ингээд бодохоор үлдсэн хэдхэн сарын хугацаанд энэ оны төсвийг нөхнө гэж байхгүй. Хоёрдугаарт, 80 тэрбумыг нөхөх боломж тун хомс болсон. Төсвийн тодотгол хийж, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа царцаах байх гэж харж байгаа. Харин энэ үлдсэн цаг хугацаанд бидний шүүмжлэлтэй хандаад байсан зүйлийг хотын дарга хийх ёстой гэж харж байгаа. Тэр нь юу гэхээр өнөөдрийн тухайд оройтсон байж болох. Хэрвээ өнгөрсөн хавар бидний хэлснээр авч хэрэгжүүлсэн бол үр дүнгээ өгөх байсан ажил Энэ нь жишээ нь нэг наст ургамлын асуудал. Олон тэрбумаар нэг наст ургамал авчирч суулгадаг. Нөгөөх нь 2-3 сар болоод үхсэн байх жишээтэй Түүнчлэн хотын дарга ажил авсан цагаасаа маш олон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан байдаг. Тэдгээрийн урсгал зардлаас авахуулаад дэндүү данхайсан бүтэцтэй байна. Үр дүнгээ өгөхөөсөө өгөхгүй нь олон байх жишээтэй. Ерөнхий дүнгээрээ үр өгөөжөө өгөөгүй нь олон байна.

-Танай бүлгийн зүгээс тэг хувиар батлах санал гаргасан. Ямар үндэслэлээр ийм санал гаргасан юм бэ?

-Ер нь нийслэл хот албан татвартай байх нь зөв гэдгийг хаана хаанаа дэмжиж байгаа. Аливаа улсын нийслэл албан татвартай, түүгээрээ тохижилт, дэд бүтцийн чиглэлдээ хөрөнгө оруулдаг жишиг бий. Харин манай улс өнөөдрийн нөхцөлд татварыг иргэдийнхээ худалдан авах чадвартай уялдуулж авах ёстой гэж харж байгаа. Нэгэнт хуулийг баталсан, НИТХ үүргийнхээ дагуу журмаа батлаад татварынхаа зохицуулалтыг хийгээд явах үүрэгтэй. Гэхдээ Нийслэлийн татварын тухай хуулийг УИХ-аас батлахдаа 0-1 хувь гэдэг интервалыг бидэнд зааж өгсөн. Энэ нь үндсэндээ эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвартай уялдуул. Тэг хувийн татвартай ч байж болно, бас нэг хувийнх ч байж болно гэж заасан юм шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвартай уялдуулж тэглэх, эсвэл өндөр буюу тансаг зэрэглэлийн зочид буудал, баар ресторанаас магадгүй ийм татварыг авдаг байж ч болох байсан. Өөрөөр хэлбэл, дунд болон түүнээс доош орлоготой иргэдийн үйлчлүүлдэг газруудыг татвартай байлгах шаардлага одоохондоо байхгүй гэж үзсэн хэрэг. Учир нь, өнөөдрийн нөхцөлд иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, худалдан авах чадвар муудаж байна. АН- ынхан 100 граммын тос худалдан авдаг айл олон боллоо гэж ир ярьдаг байсан. Тэгвэл өнөөдөр 100 бүү хэл, 50 граммаар нь авдаг хэлбэрт хурдтай шилжиж байна.

-Гэхдээ архи, тамхи гэх мэт татвар учраас буруудах зүйлгүй. Иргэдийн зохисгүй хэрэглээг хязгаарлах нэг алхам гэдэг тайлбарыг хийгээд байгаа шүү дээ?

-Эрх баригчид бол архи, тамхи шүү дээ гэдэг нэрийн дор татвар гаргаж ирээд байна. Гэхдээ л архи, тамхи иргэдийн нийтлэг хэрэглээний нэг болчихсон шүү дээ. Өнөөдөр нэг хувийн татвар нэмснээр архи, тамхины хэрэглээг хязгаарлана гэдэг бол үлгэр. Мөн энэ татварыг авдаг болсноор нийслэлийн төсөвт нэмэр болно гэж үзвэл бас л тийм гарц харагдахгүй байгаа юм. Бүтэн жилдээ 13-14 тэрбум төгрөгийн татварын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж үзэж байгаа. Гэтэл хямрал нүүрлээд хүнд болж байгаа цаг үед бид татвараар нийслэлийн төсвийнхөө алдагдлыг бүрдүүлэх үү эсхүл данхайсан том бүтцээ цомхон болгож алдагдлаа нөхөх үү. Магадгүй оновчгүй хөрөнгө оруулалтаа зогсоох эсвэл царцаах хувилбар ч байж болох шүү дээ. Товчхондоо, татвар нэмэхээс наагуур бодлогогүй, үр дүнгүй хөрөнгө зарцуулалтаа зогсоох боломж байна гэж бид харсан.

-Хотын татварыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхэд танай бүлгээс завсарлага авсан нэг шалтгаан нь хотын даргыг ажлаа хийхийг шаардсан байсан.

-Бидний завсарлага авсан үндсэн шалтгаан хотын Засаг даргатай холбоотой байсан. Энэ хүнийг ажлаа хийхийг шаардсан. Учир нь, нийслэлтэй холбоотой олон чухал асуудлыг хөндөж, ИТХ-ын чуулганаар шийддэг. Энэ мэт чухал асуудал шийдэх үед 45 төлөөлөгч өөрсдийн санал бодлоо уралдуулж байж, асуудлыг аль болох зөв талаас нь шийдэхийг хичээдэг. Гэтэл хотын дарга асуудлаа өргөн барьчихаад өөрөө ИТХ-ын чуулгандаа суудаггүй. Ийм байдал олон удаа давтагдаж байгаа. Харин Э.Бат-Үүл даргын өргөн барьсан асуудлыг хамгаалахаар орлогч нар нь орж ирж суудаг. Гэтэл миний ойлгож байгаагаар 2015 оны төсөв хотын даргын хоёр орлогчийн цалин туссан. Үлдсэн дөрвийнх нь цалин тусаагүй. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл төсвөөс цалингаа аваад явж байдаг. Үүнтэй нь уялдуулаад бодохоор цалин авдаггүй, орон тооны бус орлогч Нийслэлийн Засаг даргын өмнөөс хариуцлага хүлээх үү гэдэг асуулт гарч ирээд байна л даа. Тэгэхээр энэ бүх талыг бодолцсоны үндсэн дээр нийслэл хотын иргэдийн амьдралтай холбоотой асуудлыг шийдэхэд Засаг дарга нь өөрөө байх ёстой гэж үзсэн. Цаашдаа энэ хүнийг байнга байдаг болгохын төлөө сөрөг хүчин шаардлагатай бол байнга завсарлагаа авна. Энэ хүнийг байгаа цагт асуудлыг хэлэлцэж шийддэг гэж байгаа юм.

-Ганц энэ удаад ч биш хотын дарга чухал асуудал хэлэлцэхээр алга болчихдог учраас л МАН-ынхан ажлаа хийхийг шаардаад байгаа хэрэг үү?

-Ерөөсөө чухал асуудал өргөн барьчихаад өөрөө алга болчихдог байдал удаа дараа гарч байгаа. Гэтэл олонхийн бүлэг болохоор манай нам, манай засаг даргын өргөн барьсан асуудал учраас бид дэмжих л ёстой гэдэг байр сууринаас хандаад байдаг. Харанхуйгаар дэмждэг гэсэн үг шүү дээ. Гэтэл үүний цаана олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг боловсруулахдаа ажлын хэсэг өөгүй зүйл хийсэн байна гэж байхгүй биз дээ. Бид түүнийг нь засч залруулахаар санал шүүмжлэлээ гаргаж тавьдаг. Үеийн үед л бид асуудлаа тавьж ирсэн. Гэтэл тэр асуудал дандаа унадаг байсан. Шалтгаан нь Засаг дарга өргөн барьсан учраас дэмжихгүй байж болохгүй гэсэн ойлголттой л сууж байх жишээний. Ийм байхад магадгүй Засаг дарга чуулганд сууж байгаа тохиолдолд цөөнхийн бүлгээс хэлж байгаа ажил хэрэгч саналуудыг хүлээж аваад бодитоор тусгаад иргэдийн амьдралд хэрэгтэй талаас нь шийдэх боломж нээгдэх юм. Тиймдээ ч бид хотын татвараар завсарлага авсан.

-Ер нь эдийн засаг хүндэрлээ гээд татвараар иргэдийн нуруун дээрх ачааг нэмээд байдаг нь ямар учиртай юм бэ. Тухайлбал, таны хэлсэнчлэн хотын татварыг хойшуулах боломж байхад энэ талаар дуугарах ч үгүй юм. Тэр бүү хэл, дэлхийн зах зээл дээрх нефть бүтээгдэхүүний үнэ буурсаар байхад Ерөнхий сайд ирэх оны төсөвт шатахууны онцгой албан татварыг нэмнэ гэж байх юм?

-Татварын хувь хэмжээг нэмснээр эдийн засгийн хүндрэлээс гарна гэдэг бол өмнө нь байгаагүй жишиг. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг бодлогоор шинэчлэх, дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, тэдний ажиллах нөхцөл боломжийг нь нэмэгдүүлэх зорилгоор татварын хувь хэмжээг бууруулах хүртэл арга хэмжээг авч байж эдийн засгаа сэргээдэг жишиг улс орнуудад бий. Манайх шиг эдийн засаг нь хямраад ирэхээр иргэдийнхээ нуруун дээрх ачааг нэмээд байдаг бодлогтой хотын дарга байх нь зохимжгүй л гэж үзэж байгаа юм. -Нэг хувийн татварыг авснаар төсвийнхөө алдагдлыг нөхнө гэдэг ойлголт байхгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөв 80 орчим тэрбумаар тасарсан. Гэтэл нэг хувийн татвар авдаг болсноор дээр хэлсэнчлэн 13-14 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр байгаа. Ингээд бодохоор үлдсэн хэдхэн сарын хугацаанд энэ оны төсвийг нөхнө гэж байхгүй. Хоёрдугаарт, 80 тэрбумыг нөхөх боломж тун хомс болсон. Төсвийн тодотгол хийж, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа царцаах байх гэж харж байгаа. Харин энэ үлдсэн цаг хугацаанд бидний шүүмжлэлтэй хандаад байсан зүйлийг хотын дарга хийх ёстой гэж харж байгаа. Тэр нь юу гэхээр өнөөдрийн тухайд оройтсон байж болох. Хэрвээ өнгөрсөн хавар бидний хэлснээр авч хэрэгжүүлсэн бол үр дүнгээ өгөх байсан ажил. Энэ нь жишээ нь нэг наст ургамлын асуудал. Олон тэрбумаар нэг наст ургамал авчирч суулгадаг. Нөгөөх нь 2-3 сар болоод үхсэн байх жишээтэй. Түүнчлэн хотын дарга ажил авсан цагаасаа маш олон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан байдаг. Тэдгээрийн урсгал зардлаас авахуулаад дэндүү данхайсан бүтэцтэй байна. Үр дүнгээ өгөхөөсөө өгөхгүй нь олон байх жишээтэй. Ерөнхий дүнгээрээ үр өгөөжөө өгөөгүй нь олон байна.

-Таны хэлээд байгаачлан хотын удирдлагуудын сэдсэн үр дүнгээ өгөөгүй атлаа зардал өндөртэй ажлуудаас нэрлэнэ үү. Тодорхой тооцоолол хэлж болох уу?

-Нийслэл хот өнгөрсөн хугацаанд үндсэндээ 700 албан хаагчаар тоогоо нэмсэн. Гэтэл энэ олон хүний цалин хангамжийг сар, жилээр нь бодоод үзэхээр багагүй хэмжээний төсөв гарч ирнэ. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газар 33-ыг байгуулсан байдаг. Машин тэрэгнээс өгсүүлээд урсгал зардал, сандал ширээ тавилга гэх мэтийг бодоод үзэхээр нийслэлд маш их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж байна. -Таны хэлсэнчлэн энэ их данхайсан бүтэц, үргүй зардлууд нийслэлийн төсвийг 80 тэрбумын алдагдалд оруулах бас нэг хөшүүрэг болчихож ээ дээ? -Тэгэлгүй яахав. 2015 оны төсвийн хуульд нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой бай, дүүргийн Засаг дарга нарыг нэг орлогчтой бай. Харин орон тооны зөвлөх байх ёсгүй гэж батлаад төсөвтөө тусгачихсан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй явснаас болоод өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт нийт 120 гаруй сая төгрөгийн хохирол учруулчихаад байна. Учир нь, цаанаасаа баталсан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 11 байлгах ёстой ч өнөөдөр 33 болчихсон байгаа. Гэтэл өнөөх 22 албан хаагчийн цалингийн зардлыг тооцоод үзэхэд л 120 гаруй сая төгрөгөөс гадна тэдний жолооч, туслах гээд олон хүний цалинг тооцохоор 300-400 сая төгрөг болчих жишээтэй.

-Энэ олон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулахдаа НИТХ-аар хэлэлцүүлсэн байлгүй дээ. Гэтэл өнгөрсөн хойно нь биш тухайн үед нь ийм сөрөг дагавар, үргүй зардалтай учраас болохгүй гэдгийг хэлээд болиулах боломж байсангүй юү?

-Нийслэлийн 45 төлөөлөгчийн 14 МАН-ынх. Бид үе үеийн иргэдийн хурлыг алгасалгүйгээр дээрх саналуудыг тавьж ирсэн. Бүтэц данхайж байна, төсөвт хүндрэл учруулна, үргүй зардал их байна, оновчгүй хөрөнгө оруулалтаа боль гэх мэтээр тухайн цаг үе бүрт нь хөндөж ярьсаар ирсэн. Гэвч тухай бүрт Засаг дарга асуудлыг хэлэлцэхэд ихэнхдээ суудаггүй. Тиймээс олонхийн бүлгээс Засаг даргынхаа өргөн барьсан асуудлыг шууд л батлах ёстой гэж хүч түрсэн байдлаар ханддаг. Ийм байдлаар бид урьдчилан хараад сэргийлэх байдлаар хэлж байсан саналуудыг хүлээж аваагүйгээс өнөөдөр ийм байдалд хүрчихэж байгаа юм. Бид улиг болтол ярьж ирсэн.

-Ингэхэд Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ?

-Э.Бат-Үүл дарга нэр дэвшихдээ таван А хөтөлбөр буюу архи, агаарын бохирдол, ажилгүйдэл, авлигагүй, амины орон сууц, ажлын байртай Улаанбаатарыг бий болгоно гэдэг зорилтыг тавьж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр эдгээр таван зорилтыг дүгнэхээр бүгд эсрэгээрээ эргэсэн. Ажилгүйдлийн төвшин 2012 оныхоос нэмэгдсэн, авлигын төвшин жил бүр ухарч байна. Агаарын бохирдол ихэссэн үү гэхээс багасаагүй. Багасгахын төлөө юу ч хийгээгүй болохоор яаж ч багасах билээ. Нөгөө талдаа манай хот маш их тоосжилттой. Гэтэл тоосжилтыг хэрхэн дарах ажлыг сүүлийн хэдэн жил огт хийсэнгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн л бодит ажлыг хийж байна. Энэ мэт олонд хүртээмжтэй ажил хийхээсээ илүү хотын төв хэсэг буюу олны нүдэнд ил харагдах хэсэгтээ анхаарал хандуулаад байдаг боловч яг иргэдийн амьдралд бодитоор хийсэн ажил гэж алга. Бас архидалтыг бууруулахын тулд юу хийв гэхээр бүгд өсөлттэй гарсан байдаг. Үүнийг ганц манай бүлэг яриад байгаа юм биш статистик мэдээллээр ч гэсэн ийм байдалтай болчихлоо шүү гэдгийг хэлээд байна шүү дээ.

-Энэ мэтээр хоттой холбоотой таагүй мэдээлэл тасрахгүй юм. Гэтэл Хот Э.Бат Үүл гэдэг ноёнтой болчихлоо л гэх юм. Нээрэн бодит байдлыг харахаар Засгийн газрын тэргүүн нь наймдугаар сараас хойш найр наадам байхгүй шүү гэхээр үл тоогоод баяр наадам хийгээд явчих юм. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ. Энэ хотын дарга чинь ер нь та бүхний үгийг сонсох нь бүү хэл, төр засгийн удирдлагуудын үгийг тоохоо больсон юм биш үү?

-Эрх барьж байгаа нам дотооддоо эв нэгдэлгүй болсны л тод илрэл. Ерөнхий сайд захирамж гаргасаар байтал хотын, дүүргийн дарга нар тоосонгүй. Наймдугаар сараас хойш дүүргийн наадам, даншиг наадам гээд л маш х хэмжээний зардал гаргаж, баяр наадам зохион байгуулсан нь эх захгүй байгаагийн л илрэл. АН-ынхан маань улс орныхоо сайн сайхны төлөө хамтраад ажиллах нь муу юм. Дээрээс нь сөрөг хүчний зүгээс тавьж байгаа ажил хэрэгч саналуудыг сонсохгүй байна. Нөгөө талаас ийм байдалтай болсныг улс төрийн нам гэхээсээ илүү хувь хүний зан храктертай холбоотой юм болов уу гэж хараад байгаа. Ер нь хүн нас ахиад ирэхээрээ хүний үг авахаа больдог юм бишүү ч гэж бодож байна. Өөрийнхөөрөө хэт их зүтгэнэ, төрийн ажилд хувийн бодлоор хандах байдал их ажиглагддаг л даа. Ерөөсөө ингэж ганц хүний хүч түрсэн байдал нь манай намын бүлэг биш АН-ынханд тохиолдоод байгаа үзэгдэл юм байна гэж харагдах болсон л доо. Ерөөсөө хотын дарга нь ингэж дөргүй бух шиг зүтгэснээс болоод бодлогын томоохон алдаа гарсныг эдний намынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ. Хамгийн том жишээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил байна. Ганцхан Э.Бат-Үүл гэдэг хүний толгойгоор бүхнийг хийх гэж оролдсоноос болоод бодлогын том алдаа гаргачихсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн атлаа хэчнээн орон сууц ашиглалтад оров гэхээр мянга хүрэхгүй байх жишээтэй. Энэ бол бодлогын том алдаа болсон. Үүнээс нь болоод өчнөөн иргэний эрх ашгийг зөрчсөн, олон арван аж ахуйн нэгж мухардалд орчихсон байна. Барилгын зарим компани үүнээсээ болоод үүд хаалгаа барих нөхцөл нь бүрдчихсэн байх жишээтэй. Хэвлэлээр их цоллогддог Э.Бат-Үүлийн хүүгийн компани гэхэд л энэ асуудлаас болоод Монголын нэр хүндийг унагаж байна шд. Туркийн компанитай шүүхдэлцээд байгаа зэрэг нь бодлогын л алдаа. Ийм сөрөг үр дагавар гарсаар байтал нөхөр өөрөө бол хүлээж авдаггүй. Ер нь манай хотын даргыг хүмүүс баян айлын бодлогогүй хүүхдээр зүйрлэдэг болж. Дуртайгаа худалдаж авч, зардаг. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Ганцхан жишээ татахад, нэг км автозамыг 2012 онд 600-800 сая төгрөгөөр барьдаг байсан бол одоо 1.5-2.5 тэрбумаар барьдаг болсон байх жишээтэй.

М.ӨНӨРЖАРГАЛ

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …