Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/

Ясны хорт хавдар гэсэн оноштой, Монголд эмчилгээгүй Ш.Оюундалай охинд туслах давалгааг Монголын сайтын холбоо эхлүүлсэн.

Өмнөх нийтлэлийг /Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ эндээс уншина уу?

DSC00256Охиноо амьдруулчих юмсан гэсэндээ хөлөө эргэтэл гүйж яваа Тунгалаг эгч, Ш.Оюундалай охиноо, бас бяцхан хүүг нь дагуулчихсан “Солонгосын эмнэлгээс хариу ирсэн шүү” гэсээр ажил дээр орж ирэв.

DSC00252Ш.Оюундалайн нэг хөл шагайнаас доош мэдээгүй учраас хөлөө чирж, доголцоглож явна. Адтай сэргэлэн, дүрсгүй бяцхан хүү нь одоо 4 настай. Аав, ээж гэхээс өөр үг хэлж чаддаггүй аж.

Солонгосын 1 эмнэлгээс хагалгаа хийх боломжгүй гэсэн бол нэг эмнэлэг нь тодорхой оношийг мэдэж байж шийдвэр гаргахаа илэрхийлжээ. Харин Солонгос улсын цөмийн энергийн төв эмнэлгээс хагалгаа хийх боломжтойг мэдэгдээд доорхи үнийн саналын хариуг явуулсан байна.

1212 22222 4444423-хан настай ч өөртөө ахадсан их зовлонг энэ бүсгүй тээж явна. Өөрөө амьдрал үхлийн даваанд өвчний зовиурт шаналахын хажуугаар эр нөхрөө алдаж ганц хүүгээ өнчрүүлж үлдээхгүй гэсэндээ ийнхүү нугарахгүй тэмцэж явааг нь харахад биширмээр. Хими, туяа эмчилгээнд түлэгдэж, хотойсон гэдэс, нурууг нь харахад өөрийн эрхгүй өр зүсэгдмээр. Түүний яриаг уншигчиддаа хүргэе

Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна.

Ийн нулимс дуслуулан ярьж зогсоо, дөнгөж амьдралын амтанд умбаж байх 20 хэдхэн настай охинд туслахсан даа, Монголчууд минь. Бяцхан хүүг өнчрүүлж үлдээхгүйн тулд чадах ядахаараа тусалцгаая.

Бидний зөвлөснөөр охины ээж Тунгалаг Ш.Оюундалай охины нэр дээр хандивын данс нээсэн.

Хандивын данс:
ХААН БАНК: 5071272294
ТӨРИЙН БАНК: 103600495728
ХАС БАНК: 5001514906

Хүлээн авагч: Ш.Оюундалай

Сэтгэлийн өглөг хэзээ ч багаддаггүй. 23-хан настай энэ охиныг хагалгаагаа амжилттай хийлгээд ээждээ, хүүдээ эрүүл саруул болоод буцаад ирэх тэр сайхан мөчийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

Монголын сайтын холбоо

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …