“Нэг хороо” аян эхэллээ

IMG_2909-1024x683Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачилан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд“Нэг хороо” сарын аяны нээлтийг 6 дугаар хороон дээр 9 дүгээр сарын 4-нд зохион байгуулав. Нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Сэдэд, Засаг дарга Ц.Дунгармаа, 6 дугаар хорооны оршин суугч, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Нэг хороо” сарын аяныг   7, 8, 9 дүгээр хороонд амжилттай зохион байгуулсан юм.

IMG_2896-1024x683Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хамт олон үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Нэг хороо” аяныг хариуцсан хорооддоо өрнүүлэх ажлыг санаачилсан. Дүүргийн Засаг дарга Д.Ганболдын захирамжийн дагуу Засаг даргын Тамгын газраас зарим зардлыг гарган дэмжиж байна. Өмнөх сарын аянуудаас хэрэг нөхөн илрүүлсэн, ажил эрхлээгүй иргэдийн судалгааг шинэчлэн гаргаснаар түүний дагуу ямар арга хэмжээ авах талаар алба, хэлтэс, байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирсан” зэрэг давуу тал гарсаныг онцлов. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 1800 гаруй өрх, 6700 иргэнтэй, хороонд томоохон 110 аж ахуйн нэгж байдаг. Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 176 алба хаагч нэг сарын хугацаанд 6 дугаар хороонд үндсэн үүргийнхээ хажуугаар ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонсч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийж, айл өрхөөр орж судалгаа авах юм.

IMG_2934-1024x683IMG_2904-1024x683

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …