SMART UB аппликэйшнд нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл нэмэгдэж орлоо

7a27610489727234c94ddf5cf12ce69dSMART UB гар утасны аппликэйшнээс та  нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо. Танд хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгох бөгөөд Андройд үйлдлийн системийн утастай иргэд татах бүрэн боломжтой. Тун удахгүй iOS үйлдлийн системтэй иргэд ч ашиглах боломж нээгдэнэ.

Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээлэл технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан, төрийн үйлчилгээний талаарх мэдээг иргэдэд хүргэх зорилгоор 2013 онд нэвтрүүлсэн тус аппликейшн нь:

  • Нийслэл хотын мэдээ мэдээллийг цаг алдалгүй харах
  • Нийслэлээс гарсан бүхий л захирамж тогтоолууд, олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл.
  • Авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой.
  • Иргэд өргөдөл, санал хүсэлтээ зураг дарж баримтжуулан илгээж, шийдвэрлүүлэх
  • Төрийн байгууллагуудын хаяг байршил зэргийг харах боломжтой
  • Яаралтай туcламжийн утаснууд шууд залгагдах боломжтой
  • Нийслэлийн нийтийн тээврийн бүх чиглэлийн мэдээллийг

агуулсан зэрэг танд хэрэгцээтэй олон асуудлыг шийдвэрлэхэд туслах болно гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …