Олон Улсын хүүхдийн VII их наадмыг манай улс зохион байгуулна

0 aaaaaaaaaaaaaaaaaaaaa aaaaaaaaaausgai 9Өнөөдөр ЭМСЯ-ны хурлын зааланд ОХУ-ын Улаан-Үүд хотод 2015 оны 8 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан амжилтын талаар хэвлэлийн бага хурал боллоо. Уг хуралд баг тамирчдаа ахалж оролцсон ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад хүмүүс болон амжилт гаргасан тамирчид оролцсон юм.

Манай баг тамирчид спортын 9 төрлөөр аймаг, нийслэлээс шалгарсан 120 тамирчин хүүхдүүдийн бүрэлдхүүнтэй оролцож, нийтдээ 70 медаль хүртсэн.

Тухайлбал хөнгөн атлетикийн төрөлд алт-7, мөнгө-7, хүрэл-7, чөлөөт бөхийн төрөлд алт-4, мөнгө-2, хүрэл-7, Боксийн төрөлд алт-2, мөнгө-1, хүрэл-7, жүдо бөхийн төрөлд алт-7, мөнгө-7, хүрэл-6, ширээний теннисний төрөлд мөнгө-3, хүрэл-2, шатрын төрөлд хүрэл-1, гар бөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байр, байт харвааны төрөлд дөрөвдүгээр байр, хөл бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай оролцсон юм.

Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатарын санаачилгаар зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй Монгол туургатны хүүхдийн их наадам анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр зохион байгуулагдаж байсан. Энэ жилийн тухайд есөн төрөлд оролцсон бөгөөд шинээр хөл бөмбөгийн төрлийг нэмсэн. Тэгвэл тус төрөлд хөл бөмбөгийн баг тамирчид алтын төлөө тоголж мөнгөн медалийг хүртлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих тухай зарлиг гаргасны дараа Олон Улсад гаргасан энэхүү амжилт манай баг тамирчдын хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар онцлоод цаашид манай баг тамирчид багийн спортод амжилт гаргана гэдэгт эргэлзээгүй байгаагаа хэлсэн юм.

Тус наадам нь залуу баг тамирчид харилцан туршлага судлах, өсч хөгжих, ирээдүйн амжилтын гараагаа зөв тавих олон талын оч холбогдолтой байдаг байна. Өмнө нь тус наадмаас залуучуудын олимп, тив, дэлхийн аваргууд тус тус төрөн гарсан байдаг. Манай баг тамирчид V их наадмаас 30 медаль хүртсэн амжилттай оролцож байсан бол энэ удаагийн VI наадмаас 70 медаль хүртэж амжилтаа ахиулж чадлаа.

Дараагийн VII их наадмыг манай улс зохион байгуулах юм. Гурван улсын гэрээний дагуу зохион байгууллагддаг эл наадмыг олимпын жил зохион байгуулахгүйгээр зохицуулсан байдаг ч Монгол Улс, ЭМСЯ-наас ирэх жил зохион байгуулахаар гэрээлсэн орнуудад санал тавиад байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …