MONGOLIAN DOG SHOW – 2015 тэмцээний бүртгэл эхэллээ

11950947_698132930317447_844044063_nТун удахгүй МОНГОЛЫН НОХОЙ СУДЛАЛЫН холбооноос зохион явуулдаг MONGOLIAN DOG SHOW – 2015 тэмцээн уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээний цар хүрээ жилээс жилд тэлж, оройлцоогоор тэмцээнд 20-25 орчим үүлдрийн 250-300 шилдэг нохойнууд ордог ба нийт 12000-18000 нохой сонирхогчдыг хамарсан томоохон үзэсгэлэн тэмцээн болж өргөжсөн. Иймд хамтран ажиллах байгууллага , хувь хүмүүсийг урьж байна.

Та нохойгоо тэмцээнд оруулах хүсэлтэй бол Монголын нохой судлалын холбооны оффис ирж бүртгүүлээрэй. Бүртгүүлэхдээ :
– Өөрийн нохойн Удмын бичгийг эх хувиарыг нь заавал авчрах
– 6/26 с өмнө төрсөн буюу 9/26 нд 3 сар хүрсэн байх
– Удмын бичиггүй нохойнууд удмын бичгээ бүртгүүлэхдээ захиалаад тэр дор нь гаргуулж авч болно.
МНСХ-ны 2015 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний Бүртгэлийн хураамж:
МНСХ-ны Гишүүн,Иргэд,Үржлийн нэр эзэмшигчид болон Үржлийн газрууд дараах жилийн хураамжаа төлж байж үзэсгэлэнд оролцоно гэдгийг анхаарна уу.
Гишүүд: 30.000
Үржлийн нэр: 50.000
Үржлийн газар: 100.000
Үзэсгэлэнгийн хураамж:
2015 оны 8 сарын 28- 9 сарын 6 хүртэл 30.000
2015 оны 9 сарын 7- 9 сарын 20 хүртэл 40.000

11950990_698132983650775_244526217_nГишүүн бус иргэд:
2015 оны 8 сарын 20- 9 сарын 6 хүртэл 40.000
2015 оны 9 сарын 7- 9 сарын 20 хүртэл 50.000
Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Одоогийн байдлаар :
1. Дундад азийн хоньч нохой
2. Түвд банхар
3. Роттвейлер
4. Монгол банхар
5. Тайга
6. Хаски
7. Маламут
8. Karelian Bear dog
9. Бардоский Дог
10. Yorkshire Terrier
11. Bulldog : – France – English

Дараагын өдөр
1. Герман хоньч нохой (Немц овчарка)
2. Кавказ хоньч нохой
3. Golden Retriever
4. Доберман
5. Labrodor
6. Dogo Argentino
7. Great dane
8. Bulltierer
9. Лайка
10. Beagle
11. Chow Chow
үүлдрийн нохойнууд орохоор бүртгүүлээд байна. Мөн бусад үүлдрийн цэвэр цусны нохой тэжээдэг хүмүүс тэмцээнд нохойгоо чөлөөтэй оруулж болно.

Амжилт хүсье !

Утас: 99833232 99735573 88022227


Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …