Чингэлтэй дүүргээс ахмад дайчдад төрийн одон медаль гардууллаа

IMG_67642-1024x683Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан дайнд оролцсон ахмад дайчдыг төрийн одон медалиар шагнах зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу төрийн болон цэргийн одон медалиар шагнагдсан ахмад дайчдын шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 9 дүгээр сарын 2-ны өдөр гардуулан өгөв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 4 дүгээр хорооны ахмад дайчин Х.Осор, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Б.Рагчаа, Т.Рэнцэн, Г.Дашдондог, Н.Ендонжамц нарыг шагнажээ.

Мөн Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 10 дугаар хорооны ахмад дайчин Ж.Чүлтэнжамцыг, Алтан гадас одонгоор ахмад дайчин Л.Ерөөлт, Д.Далай нарыг шагнасныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат гардуулж өглөө. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан захирамж гаргаж дайнд оролцсон дүүргийнхээ ахмад дайчдад мөнгөн тэтгэлэг олголоо.

IMG_6657-1024x683 IMG_6689-1024x683 IMG_66981-1024x683

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …