Өөртөө итгэлтэй дуу хоолой таныг амжилтанд хүргэнэ

success-business-womanСэтгэл судлаачид хүнд анхны сэтгэгдэл төрөхөд ярьж буй хүний дуу хоолойны өнгө аяс 40 хувийн, харин хэлсэн үгийн утга 10 хувийн үүрэгтэй байдаг гэдгийг тогтоожээ. Дуу хоолойны өнгө аясаар ярилцах хүндээ итгэл төрүүлэн, анхаарлыг нь татаж үгийн утгаа онцлон, тууштай найдвартай гэсэн итгэл өгч болно. Хэрэв та ямар нэгэн албан тушаал хашаад, тушаал дэвшинэ гэж бодож байгаа бол ялангуяа олны өмнө үг хэлээд, олон хүнтэй харилцаж, олны санаа бодлыг өөртөө татахад ярьж буй дуу хоолойны өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Ингэхийн тулд та магадгүй системтэй хичээллэх завгүй байж болох юм. Тиймээс та дараах найман зөвлөмжийн дагуу ярих дуу хоолойны маягаа өчүүхэн төдий ч өөрчлөөд үзээрэй л дээ.

Энэ нь таны хүсэл, хүлээсэн амжилтыг авчирна гэж Америкийн сэтгэл зүйчид зөвлөж байна.

  1. Сандал дээр сууж байхдаа хайш яайш суух, хөлөө ачиж, солбиулах, өндөр өсгийтэй гутлаа ганхалзуулах, гутал дээрээ ганхах зэргийг цээрлэж, (эгц) зөв сууж ярих хэрэгтэй. Ингэвэл таны амьсгал чөлөөтэй байх болно.
  1. Чангахан ярьж бай! Сулхан “хүүхдийн” дуу хоолой таны яриаг бусад хүмүүс буурь суурьтайгаар нухацтай ултай суурьтай ойлгоход саад болж байдаг юм. Ойр орчмын хүмүүсээс таны дуу үргэлж чангахан байх хэрэгтэй гэдгийг санаж байх.
  1. Өөрийн төрөлх дууны өнгөөр ярихыг хичээ. Бид голдуу дууны багтаамжийн нам сул хэсгийг “хүүхэмсэг” маягаар эелдэг болгодог. Ярьж эхлэхийн өмнө төрөлх дууны өнгөө олохын тулд хоолойгоо үл мэдэгдэх төдий засчихаж бай.
  1. Хурдавтар ярьж бай, гэхдээ тод ойлгомжтой байх. Сэтгэлийн хөдөлгөөн хэл яриаг түгдрүүлж мэднэ. Иймд та ярихын өмнө жигд зөөлөн гүнзгий амьсгаа авах хэрэгтэй. Ямар ч үед огцом түргэн амьсгаа авч болохгүй ингэвэл та амьсгалынхаа хэвийн хэмнэлийг алдагдуулна.
  1. Өөрийн илтгэх үгэндээ бусдыг хуулбарласан үг хэллэг, мөн утга давхардсан өгүүлбэр, илүү сул үг орсон эсэхийг илрүүлэхийн тулд хэлэх үгээ магнитфонд бичээд найз нөхдөдөө, хамт ажилладаг хүмүүстээ сонсгож, тэднийг зөвлөхийг хүсээрэй. Өөрийн дуу хоолойг хөндлөнгөөс сонсох нь маш ашигтай. Энэ үед та өөрийгөө бусад хүний дүрд ба хамт олныхоо болон даргынхаа оронд тавиад үзээрэй.
  1. Утсан харилцуурын чухал дуудлагуудыг аль болох зогсоо байдалтай хүлээн авч байвал их сайн. Ингэхэд таны дуу хоолой их л хүндэтгэлтэй нөгөө хүнд сонсогдох болно.
  1. Тодорхой зарим авиаг зөв дуудахад нутгийн аялга, хэллэгээс ангижрах нь танд хэцүү байдаг. Гэхдээ зөвхөн таны энэ аялга, хэллэгийн хэв маяг нь бусадтай сайн ойлголцоход хүндрэлтэй байдгийг санаж та зөв цэвэр дуудлагатай болохыг хичээгээрэй.
  1. Ярих үед гуншигнах, сөөнгөтөх, цангинах зэргийг тусгай амьсгалын дасгалаар арилгаж болно. Ийм дасгал хийж эхлэхийн өмнө та мэргэжлийн эмчид үзүүлж, өөрийн дуу хоолойны тааламжгүй өөрчлөлтийн шалтгаан нь амьсгалын дээд замын болон дууны хөвчийн өвчлөлтөөс болсон эсэхийг тогтоох хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …