9 сарын 1 боллоо, ерөөсөө бидний баяр даа…

olloo_mn_1441067957_huuАлтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа…

Хүүхэд багачуудын төдийгүй оюутан залуусын хүсэн хүлээдэг 9 сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жил эхлэлээ. Өнөөдөр цэцэрлэг,  дунд сургууль, их дээд сургуулиуд , хүүхэд багчууд, сурагч оюутнуудаа хүлээн авч байгаа.
Энэ жил улсын хэмжээнд  Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн суралцаж, Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцахаар шинэ хичээлийн жилээ эхүүлж байгаа ажээ.Тэд маань эрдмийн их далайд суралцах их үйлсэд шамдан орлоо.

Алдрай бяцхан үрс, ааж ээжийн хүүхдүүд, сэргэлэн цовоо залуус, эрдмийн их өргөөний  эзэд багш нартаа   хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Үр хүүхэд, ач зээ, оюутан залуусаа  цэцэрлэг сургуульд оруулаагүй  хүн ховор бизээ. Тэгэхлээр 9 сарын 1 бол зөвхөн  ерөөсөө бидний баяр даа…11988208_1674646022749397_8660178354729526296_n

11947504_1674645996082733_2305800968542891802_n 11949300_1674645999416066_8550334765755059464_n
Ugluu-logo

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …